МУИС-ийн утга зохиол судлалын ангийг төгссөн ч тэрээр хүсэл мөрөөдөл, сонирхолдоо хөтлөгдөн кино урлагт хөл тавьсан гэдэг. \”Боолын гэрээ\”, \”Сайн уу амьдрал минь\”, \”Гоёлын даашинз\” зэрэг цөөн хэдэн кинонд эерэг сөрөг аль аль дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс сайн үнэлгээ аваад байсан залуу жүжигчин О.Цэнгэл охиныг уншигч та бүхэн андахгүй биз.
Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүйтэж салсан. Энэ талаараа нээх ам нээж байгаагүй тэрбээр \”Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон” хэмээв.
эх сурвалж: PHOTONEWS.MN