Гоо сайхны хагалгаанд орж, танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн, нүүрэндээ алтан утас суулгасан, тээгч эх хөлслөн хоёр охиноо төрүүлсэн гэх үнэн худал нь мэдэгдэхгүй сенсааци их байдаг ч түүний хувьд үлгэрийн гүнж аятай л амьдардаг гэсэн шүү.
Түүнийг хөдөө төрж, өссөн гэдгийг хүн бүр мэдэхгүй ч тэрбээр тэнгэрийн амьтан шиг аашлах үе байдаг гэнэ шүү. Ямар сайндаа л \”Цагаан сараар гэр хорооллоор очдог. Их сонин мэдрэмж төрдөг шүү” гэж ярихад нь сонссон хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг.
Тэгвэл дуучин бүсгүй саяхан өөрийн цахим хуудсандаа нэгэн хагалгаа хийлгэж буй үеийн зургаа нийтэлжээ. Тэгэхдээ \”Холивуудын оддын Өөрийн мэт харагдах сормуус хийдэг залуу Монголд маань байна, будалт хийлгэсэн үед наах шаардлагагүй амар санагдлаа\” хэмээжээ.
Би хагалгаа хийлгээгүй өөрийнхөөрөө хэмээн хэвлэлд хүртэл ярилцлага өгч байсан удаатай Уранхолбоо Холливудын одод мэт харагдахыг хүссэн бололтой.
эх сурвалж: PHOTONEWS.MN