Хүн бүрийн дуртай, стресс бухимдал тайлагч шоколад зарим хүнд урвуу үйлдэл үзүүлж, зарим тохиолдолд амь насанд аюул учруулдаг байна. Шоколад идээд биед нь сөрөг урвал илэрч байгаа бол ихэвчлэн шоколадны найрлагад орсон какоа, нэмэлт бодисоос шалтгаалдаг байна. Шоколаданд 300 өөр төрлийн бодис агуулагддаг бөгөөд нийтээрээ хэрэглэдэг хямд үнэтэй шокладанд илүү олон төрлийн нэмэлт бодис агуулдаг байна. Эдгээр нэмэлт бодис зарим үед харшлийн урвал үзүүлж, амь насанд ч хүрдэг гэнэ. Шоколаданд агуулагддаг сүүнээс эхлээд олон бодис зарим хүний биед сөрөг нөлөөлнө. Шоколадны харшилтай хүмүүст амьсгал цөөрөх, тууралт гарах, тайван бус болох, цээж хорсох, бие загатнах зэрэг шинж илэрдэг байна. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал шоколаданд агуулагдаж буй уургийг эсэргүүцэж биед эсрэг биет үүсэх үйл явцаас улбаалж харшлын урвал бий болдог байна.