Бүгд Найрамдах Солонгос улс руу
90 хоногийн хугацаатай зорчих аяллын визний журамд өөрчлөлт орсон тухай
мэдээлэл цацагдах боллоо. Гэвч энэ
мэдээлэл нь үндэслэлгүй, худал болохыг албаны хүн хэллээ. Өөрөөр хэлбэл виз
олгох журамд ямар ч өөрчлөлт ороогүй. Гурван жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн тэр
журмаараа явагдаж байгаа аж.
Сарын 500 мянган төгрөгөөс дээш
цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сар тасралтгүй төлсөн бол
банкинд ямар нэгэн барьцаа байршуулахгүйгээр виз мэдүүлэх, нийгмийн даатгал
төлдөггүй бол банкинд таван сая төгрөг байршуулах зэрэг журам хэвээр мөрдөгдөж
байгаа юм.
Энэ нь аяллын виз мэдүүлэхэд
мөрдөгдөж буй журам юм. Харин ажиллах, эмчилгээнд хамрагдах, бизнес эрхлэх зэрэгт
өөр журмаар виз мэдүүлдэг.
Амар