Монголын оюутны холбооны хуучин удирдлагууд авлига, албан
тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тодруулбал, МОХ-ны Ерөнхийлөгч асан
Д.Батбаяр, дэд ерөнхийлөгч асан Д.Батчулуун нар нь байгууллагын хөрөнгөнөөс
хувьдаа завшсан байж болзошгүй асуудлаар шалгагдаж байгаа юм.
Тэд оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион
байгуулах нэрээр санхүүгийн хуурамч баримт үйлдэж, мөнгө завшдаг байж. Мөн
Д.Батбаяр нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бусаар олж авсан мөнгөөрөө
хувьдаа орон сууц, автомашин худалдан авсан тухай мэдээллүүд гарч байсан билээ.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад түүнийг байгууллагын
хөрөнгөнөөс 300 гаруй сая төгрөг хувьдаа завшсан болохыг тогтоож, яллах дүгнэлт
үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа аж.
Амар