Скайтел ХХК Монгол улсад анх удаа өөрийн 1200 гэрээт борлуулагчийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр гэрээт борлуулагч нартаа хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэн 2015 оны туршид явагдсан Гэрээт борлуулагчдын оноо цуглуулах уралдааны шилдэг 70-н гэрээт борлуулагчдад ухаалаг гар утас бэлэглэж, шилдэгийн шилдэг 10 гэрээт борлуулагчийг гадаад руу аялах эрхээр шагнаж урамшууллаа.
Мөн уг арга хэмжээний хүрээнд Скайтел групп хөгжлийнхөө дараагийн шинэ хуудас болох шинэчилсэн СКАЙ брэндийнхээ мэдээллийг гэрээт борлуулагч нартаа хүргэлээ. Ирээдүйг өнгөлөнө… уриатай СКАЙ брэндийн зорилго нь харилцаа холбооны салбарын зах зээлд эзлэх компаний байр суурийг ахиулах болон Монголчуудынхаа амьдралд баяр баясал нэмж, гэгээлэг ирээдүйгээ бүтээхэд нь хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм.
СКАЙтел компани өнгөрсөн хугацаанд салбарын хөгжлийг урагшлуулсан олон чухал алхмуудыг хийж, ирээдүйг тодорхойлогч байсаар ирсэн, хойшид ч түүчээ нь байхаа илэрхийллээ.
Undesten.mn