Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 20. Сугар гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган.Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана.
Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.