Нийслэлийн агаарын бохирдол хүүхдэд болон урагт сөргөөр нөлөөлөх болж. Мөн насанд хүрэгчдийн нас баралтын тодорхой хувийг ч \”агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл\” эзлээд эхэлснийг судалгаагаар тогтоох боллоо. Зөвхөн 2014 оны байдлаар жилд 130 орчим хүүхэд агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан байдаг аж. Мөн нийслэлийн агаарын бохирдлын хэмжээнээс гадна гэрийн доторх агаар ч эрүүл мэндэд нөлөөлөхүйц байгааг анхаарах шаардлагатай болсон байна.
Судалгаагаар өнгөрсөн таван жилийн хугацаанд \”агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан\” хүний харьцаа нийт нас барсан хүний 8.2 хувийг эзэлж байжээ. Харин өнгөрөгч оныг судалгааг харьцуулахад 20.6 хувь болтлоо нэмэгдсэн байна. Тоонд шилжүүлэхэд харах юм бол 2014 онд агаарын нөлөөтэй хатгалгаагаар 130 орчим хүүхэд нас барсан, харин насан хүрэгчдийн 1400 орчим нь зүрх судас, тархины хавдар, уушгины ямар нэг өвчлөлөөр өөд болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.