УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүй хэвээр байна. Чуулганы танхимд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Н.Батбаяр, Г.Баярсайхан, Н.Батцэрэг, Б.Болор, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Р.Гарамгайбаатар, Д.Зоригт, С.Одонтуяа, Х.Тэмүүжин, Л.Цог, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж, Л.Цог, Н.Номтойбаяр нарын 20 орчим гишүүн ирээд байна.
Өнөөдөр чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд орон нутаг, Нийслэлийн мандатын тоог хэрхэн хувиарлах асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууцгаасан ч өнөөдөр ирц хүрэхгүйн улмаас чуулганы хуралдаан товлсон цагаасаа хоцроод байна.