Малайз улсын ерөнхий сайдын сонгуульд өрсөлдсөн 92 настай Махатхир Мухамэд ялалт байгуулж, дэлхийн хамгийн өндөр настай удирдагчаар тодорлоо. Орон нутгийн цагаар 21 цаг 30 минутанд тэрээр ийнхүү удирдагчаар сонгогдсон тухай Бернама мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Урьд нь ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр нэгэн цагт хамтарч явсан Нажиб Разакын эсрэг ийнхүү өрсөлдсөн байна. Түүний энэхүү ялалт нь 1957 онд ялалт байгуулж байсан Барисан үндэсний нэгдлийг анх удаа түлхэн унагаасан түүхэн явдалд тооцогдож байгаа юм. Махатхирийн дэмжигчид гудамжинд цуглаж, түүний энэхүү ялалтыг тэмдэглэж, баяр хөөр болсон байна.
Ноён Нажиб ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн ч, улс төрийн томоохон уг өөрчлөлтийн дараа эрх мэдэлд аажмаар хүрэх боломжгүй хэмээн сурвалжлагчид мэдээлэлдээ онцолжээ.
Харин эвслийн хүрээнд нэг ч нам ялалт байгуулаагүй үед техникийн хувьд Малайзын хаан засгийн газрын тэргүүнийг сонгодог аж.
Б.Болормаа