Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.
Гуравдугаар сард Бишкект болсон Ази тивийн АШТ-ий дараа гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай 4 бөх дэлхийн чансааг тэргүүлсэн юм.
Харин Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг тэргүүлсэн хэвээр байна.