Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн нэгэн мэдэгдэл олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэв. Тэрээр өөрийгөө \”Би дээрээсээ дөрөв дэхь хүн. Дөрөвдүгээр хүн яагаад эксел унаад, дүүргийн дарга нар болохоор жийп унаад байдаг юм бэ. Би Лексус 570-аа унамаар байна. Унаж л байх хэрэгтэй шүү дээ\” гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн байна.
Энэ мэдэгдэлийг сонссон иргэд түүнийг \”өөрийгөө иргэдээс дээгүүр үзэж, тансаглах хүслээ барьж чадахгүй байна\” гэж дүгнэжээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга нь түүний хэлснээр Монгол Услын Ерөнхйилөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын дараа орох эрх мэдэлтэй хүн аж. Тиймээс л жийп автомашин унаж тансаглах ёстой гэнэ.
Гэтэл үнэн хэрэгтэй УИХ-аас гарч буй хууль тогтоомжийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд хяналт тавих хамгийн том субьект нь Үндсэн хуулийн Цэц гэж ойлгогддог. Энэ ч үүдээс энэ субьектын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан тогтоолыг дагаж мөрдөж, тэр тусмаа л тансаг хэрэглээнээс татгалзмаар. Гэвч тийм үзэл баримтлал, ёс зүй Ж.Амарсанаа дарга алга ажээ.