• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 17
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    Сэтгүүлч А.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаж, 30 хоног хорих шийдвэрийг эсэргүүцэв

    Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

    Маршал Х.Чойбалсангийн НҮБ-д бичсэн захидал

    Хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр нэмэгджээ

    Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

    Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

    Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

  • Улс төр
    МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

    “Онтрэ”-тэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг сайд Г.Тэмүүлэн ахална

    О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд  авлигын хэргээр ял сонсжээ

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

  • Эрүүл мэнд

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё

by undesten
2016-01-29 15:31
in Онцлох мэдээ
0
SHARETWEET

\"\"

Өчигдөр шөнө дөл хүртэл цаг сунган хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Уг хуралдааны төгсгөлд буюу санал хураалт явуулахын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлэн үг хэлсэн.

Та бүхэнд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, \”Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай иж бүрэн хуулийн төсөл УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ярих байх. Албан тушаалтнаас хариуцлага асуухын дотор Ерөнхий сайдаас, Засгийн газраас хариуцлага асуух ёстой. Би энэ талаар энэ чуулганы эхэнд маш тодорхой ярьсан.

Өнөөдөр манай гишүүдийн ирц онцгой сайн байгаа үед та бүхний сонорт ийм асуудлыг бид цаашдаа яаж шийдэж байх ёстой юм бэ гэдэг талаар товчхон санаагаа хэлье. Энд хэлэх гол санаа бол манаа л манаагаа сольдог. Одоо бид Ерөнхий сайдыг Ерөнхий сайдаар л сольдог болъё. Манай Үндсэн хуульд бичсэн байдаг. \”Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог” гэсэн байгаа.

Одоо бид өмнөх Ерөнхий сайдаа унагачихаад дараагийн Ерөнхий сайдын эрэлд гардаг явдлаа зогсооё. Ерөнхий сайдын ажил бол Монгол Улсыг төлөөлдөг ажил. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг ажил. Маш их хариуцлагатай ажил. Энэ дээр хүн өсөж бойжих ёстой. Энэ дээр хүн биеэ бэлдэх ёстой. Бид сууж байгаа модоо тайрч хаяхынхаа өмнө модоо ургуулах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Ийм зарчмыг дэлхий нийтээрээ бүтээлч зарчим, бүтээлчээр хариуцлага тооцох зарчим гэж үздэг. Бидний жишээ авах дуртай орнууд, зовлон үзсэн, олон удаа ийм замаар явсан улс орнууд яг энэ зарчмаар засагтайгаа, Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцдог. Манай Үндсэн хуулийн үндсэн зарчим бол энэ л байгаа юм.

УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж болно. Тавихдаа дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг л оруулж ирэх хэрэгтэй. Өмнөх Ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцож байгаа бол өмнөхөө огцруулах биш, дараагийн Ерөнхий сайдаа томилох асуудлаар л санал хураах хэрэгтэй. Манай Үндсэн хуулийн утга агуулга ийм л байгаа.

Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэдэг бол тамгаа өгөөд хаалгаар гарах хүртлээ ажлаа хийж байдаг. Дараагийн Ерөнхий сайд залгаад л тамгаа авах, тасралтгүй байх ийм зүйлийг л бид хийе.

Би хувьдаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан. УИХ-ын энэ танхимд хоёр удаа шөнө дөл болтол хуралдуулж, огцруулах шийдвэрийг манай УИХ гаргаад гарч байсан. Одоо ийм зүйлийг бид нар давтмааргүй байна.

Хэчнээн сараар бид дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй уддаг байлаа. Би хувьдаа Монголын ард түмэн энэ 20-иод жилийн хугацаанд олон Засгийн газар, Ерөнхий сайдын хувь заяанаас хараад сургамж авсан гэж боддог. Хүнээр бол манай парламент олон оймс элээсэн. Манай ард иргэд энэ 25 жилийн дотор олон оймс элээсэн. Одоо авах ёстой сургамжаа авъя. Үндсэн хуулийнхаа үндсэн зарчимд асуудлаа нийцүүлж ярья. Миний хэлэх гэсэн гол санаа үүнд чиглэж байгаа.

Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулъя. Дэгийнхээ хуульд өөрчлөлт оруулъя. Би хуульчидтай ярьсан. Шинжээчидтэй ярьсан. Ингэж болохоор байгаа юм. Гарц байна. Ер нь асуудлын шийдэл бол муу хүнийг огцруулж хаяад, дараа нь ямар ч хариуцлагатайг нь мэдэхгүй хүнийг томилж орхиод, дахиад өмнөхөө давтаад сууж байхдаа биш. Муу жишгийг өөрчлөхдөө л байгаа юм. Муу жишгийг болж өгвөл сайнаар л өөрчилье.

Бид нураадаг, сүйтгэдэг, Засгийн газартай хариуцлага тооцох гээд Засгийн газраа тараагаад хаяад явдаг энэ муу жишгээ л сайнаар өөрчилье. Үүнийг л дэвшил гэж байгаа юм. Одоо бид Засгийн газартай, Ерөнхий сайдтай хариуцлага тооцохдоо энэ дэвшлийг хийх цаг болжээ. Энэ боломж байна.

Монгол Улс засгийн эрхийг хэнээр бариулах вэ, аль намаар бариулах вэ гэдгээ ард түмнээрээ шийдүүлдэг ийм л жамтай, ийм л хуультай. Сонгуулиар ард түмний дэмжсэн тэр гэрээний дагуу л бид ажилладаг. УИХ-ын гишүүд ч сонгогдоод ороод ирдэг. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд УИХ-ыг тараах санал оруулж болно гэж Үндсэн хуульд заалт бий. Би хувьдаа ийм санал хэзээ ч оруулахгүй. Дараагийн бүрэлдэхүүн сонгогдсоноор өмнөх бүрэлдэхүүн явах ёстой. Манай ард түмний сонголт энэ. Дараагийн Ерөнхий сайд тодорсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна. Манай Үндсэн хуульд ингэж л бичсэн.

Би энд нэг зүйлийг маш тодруулж хэлье. Манай УИХ бол их ард түмнээ төлөөлсөн бага ард түмэн. Энэ бол бодит ард түмний төлөөлөл. Үндсэн хуульд нэг санаа байдаг. Ерөнхий сайдыг томилно гэж. Уг нь энэ томилох гэдэг санаа бол сонгох гэдэг агуулгатай байгаа юм.

Хэрвээ олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол энэ нь сонгууль. Та нар бол ард түмний сонгуулиар гарч ирсэн. Тэгээд олуулаа ярилцаад Ерөнхий сайдыг шийддэг. Олон хүн ярилцаад, саналаа хураагаад шийдэж байгаа бол сонгууль. Нэг эрх мэдэлтэн эрх мэдлийнхээ хүрээнд шийдээд хүн томилж байгаа бол энэ нь томилгоо байгаа юм.

Уг нь УИХ бол ард түмнээ төлөөлөөд Ерөнхий сайдыг сонгодог. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, дараагийн гүйцэтгэх засаглалыг хэнээр удирдуулах вэ гэдгийг ард түмэн та бүхнийг сонгож, тэр эрхийг та бүхэнд төлөөлүүлж өгдөг. Яг ардчиллын утга, Үндсэн хуулийн маань утга ийм. Одоо бүгдээрээ энэ зам руугаа явъя.

Ардчилал гэхээр бие биетэйгээ талцаад, бие биеэ муулаад, татаж унагаад, аль нэг нь унаад, тэндээс таашаал аваад явдаг ийм сул тал бий. Гэхдээ нөгөө талд нь хамтарч ажиллаад, асуудлаа бүтээлч байдлаар шийдээд явдаг ийм туршлага, боломж байна шүү дээ. Одоо бүгдээрээ энэ рүүгээ оръё. Дараа нь ямар ч Ерөнхий сайд байсан ийм байдлаар асуудлыг шийддэг, энэ зарчим руугаа оръё. Энэ талаараа ярилцъя. Санал бодлоо уралдуулж ярилцъя.

Хамгийн том хариуцлагыг ард түмэн шийддэг. Нэгдүгээрт, ард түмэн сонгуулиар хариуцлага шийддэг. Ард түмнийг төлөөлж засагтай хариуцлага тооцдог байгууллага бол парламент. Энэ хариуцлага тооцдог хоёр хэлбэрээ бие биеэс нь ургуулж зөв харах ёстой.

Манай Үндсэн хуулийг баталж байсан, хамтарч оролцож байсан тэр хүмүүс ингэж л харж Үндсэн хуулийнхаа зарчмыг тохирсон байдаг юм. Тийм учраас энэ хэлбэр рүүгээ бид нар бүгдээрээ орох ёстой. Энэ ажлаа хамтарч хийе.

Өнөөдрийн энэ оройтсон хуралдаанаас гарахдаа бид нар хол ойр бүх хүмүүст нэг мессеж өгье. Санаа өгье. Монгол Улс бол бүтээлчээр засагтайгаа, Ерөнхий  сайдтайгаа хариуцлага тооцдог тогтолцоонд шилжиж байгаа юм байна. Нэг бүрэн эрхийн хугацаанд гурав, дөрвөн Ерөнхий сайдаа сольдог. Нэг сольж хаяад дараагийн Ерөнхий сайдынхаа эрэлд гардаг энэ байдлаа больж байгаа юм байна. Үнэхээр улс орныг авч явна, гүйцэтгэх засаглалыг толгойлно гэдэг бол үүнд бэлтгэгдсэн байх ёстой юм байна. Үүний төлөө улс төрийн нам нь, улс төрийн хүчин нь, парламент нь, Ерөнхийлөгч нь бүгдээрээ хариуцлагатай хандаж байгаа юм байна. Ийм л мэдээллийг гаргаж чадах юм бол бидний улс орныхоо нэр төрийг дээшлүүлье, итгэлийг бий болгоё гэдэг дээр сайн зүйл болно гэж би бодож байгаа юм.

Саяын үйл явцаас би харсан. 19 гишүүн болох гэж бас нэлээд удлаа шүү дээ. Гурав, дөрвөн сар болж байна шүү дээ. Манай гишүүд бас ойлгоод байна. Ер нь Засгийн газартай, Ерөнхий сайдтай ийм байдлаар хариуцлага тооцоод нэг их сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ гэдгийг ойлгоод байгаа юм. Дотроо хэнийгээ сонгуульд дэвшүүлэх вэ, хэнийгээ намынхаа жагсаалтад хаана нь бичих вэ гээд бараг л шодохдоо хүрч байж гарын үсгээ гүйцээсэн тухай яриа мэдээлэл байдаг шүү дээ. Нөгөө талд хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр бид асуудал тавибал АН-ын нөхөд хага үсэрнэ. Эвсэл нь хага үсэрнэ. Тэгээд Ерөнхий сайдаа өөрсдөө огцруулна гэж. Гэтэл долоо хоног завсарлага аваад сая бид нар харлаа. Тэгэхэд ийм үйл явц болохгүй л байна. Энэ бол  үнэхээр улс төрийн талбар дээр монголчууд, Монголын ард түмнийг төлөөлсөн хүмүүс сургамж авсныг харуулж байгаа юм. Үнэхээр хэрсүү болсныг харуулж байгаа юм. Үнэхээр зангарагтай болсныг харуулж байгаа юм. Одоо үүнийгээ хуулиараа, тогтолцоогоороо баталгаажуулаад явъя. Дахин дахин олон Ерөнхий сайдын хувь заяагаар, Засгийн газрын хувь заяагаар иймэрхүү байдлаар ханддагаа больё. Итгэлийг нь өгье. Ажиллуулъя. Шахаж шаардъя. Шахаж шаардах олон боломж байгаа. Үнэхээр хууль зөрчсөн, үнэхээр болохгүй бол түрүүн зарим гишүүн ярьж байсан, дараа нь хойноос нь явдаг, хариуцлага тооцдог байгууллага, тийм бүтэц Монголд бий шүү дээ гэж байсан. Монголд бий.  Ганцхан парламент дээр Ерөнхий сайдыг авч хаяад асуудал шийдэгддэг ийм байдал байхгүй гэдгийг хэлье. Энэ явж ирсэн байдалдаа өнөөдрийнхөө санал хураалтаар цэг тавиад, ард түмэндээ ч гэсэн итгэл өгөх хэрэгтэй.

Цаг хугацаа богино үлдсэн. Гэхдээ энэ богино хугацаанд хичээгээд ажиллах юм бол энэ УИХ-д шийдэх маш олон асуудал байгаа. УИХ хамтарч ярилцаад шийдэхээрээ сайн сайн шийдлүүд гаргаж чаддаг шүү дээ. Гадна дотнын хүмүүс сүүлийн 25 жилд хэлж байгаа. \”Та нар хамартаа хүрэхээр усч гэдэг шиг үнэхээр асуудал Монголын хувь заяанд тулаад ирэхэд зөв шийдвэр гаргаж чаддаг юм байна. Монголчууд үнэхээр сонин улсууд юм. Нэгдэж чадах юм” гэж хэлдэг.

Одоо хэдүүлээ салж бутардаг дээрээ биш, нэгдэж нийлж асуудлаа бүтээлчээр авч явдаг энэ чиглэл рүүгээ оръё. Ийм байдлаар хариуцлагаа тооцдог, хариуцлагаа иж бүрнээрээ авч хардаг. Ийм хэлбэр рүү оръё. Энэ дээр хамтарч ажиллая. Та бүхэнтэйгээ ярилцъя. Бидний бодож байгаа дээр дутуу хөтүү зүйл байгаа бол түүнийгээ дахиж ярья. Та бүхний өнөөдрийн ярьсан хэлсэн зүйлүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнөх хуулиараа асуудлдыг сөхөж тавьж байгаа гишүүдийг энд буруутгах ямар ч шаардлага байхгүй. Тэр бол гишүүний эрх. Гэхдээ манай Үндсэн хуульд бүтээлчээр энэ асуудлыг шийдэх, бүтээлчээр хариуцлага тооцох, энэ сургамж авсан улс орнууд шиг тооцох, ийм боломж байгаа юм. Энэ дээр бүгдээрээ хамтарч ажиллая. Баярлалаа” гэлээ.

President.mn
ShareTweet

Related Posts

МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна
Онцлох мэдээ

МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

2026-10-16 20:06
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ
Нийгэм

2026-10-15 17:01
Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн
Нийгэм

Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

2026-10-14 19:17
}

Шинэ мэдээ

МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

by undesten
2026-10-16 20:06
1

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

by undesten
2026-10-15 17:01
2

Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

by undesten
2026-10-14 19:17
0

“Онтрэ”-тэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг сайд Г.Тэмүүлэн ахална

“Онтрэ”-тэй хэлэлцээ хийх ажлын хэсгийг сайд Г.Тэмүүлэн ахална

by undesten
2026-10-14 18:47
0

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч А.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаж, 30 хоног хорих шийдвэрийг эсэргүүцэв

by undesten
2026-10-14 18:41
0

Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ

by undesten
2026-10-14 16:02
0

Маршал Х.Чойбалсангийн НҮБ-д бичсэн захидал

Маршал Х.Чойбалсангийн НҮБ-д бичсэн захидал

by undesten
2026-10-14 12:54
0

Хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр нэмэгджээ

Хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр нэмэгджээ

by undesten
2026-10-13 19:30
0

Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

by undesten
2026-10-13 15:18
0

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

by undesten
2026-10-13 15:04
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай