Сар шинийн баяраар бүтэн долоо хоногийн турш амарна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл мэдээлэл худал болохыг албаныхан мэдээлэв. Харин хуулийн дагуу шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амрах юм байна. Хуулийн дагуу ажил, амралтын өдөрт хийх өөрчлөлтийг Засгийн газар хийдэг. Тиймээс бид энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, \”Засгийн газраас хоёрдугаар сарын 12-ны баасан гаригт амрах ямар нэг шийдвэр гараагүй. Жирийн ажлын өдөр хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. Иймээс иргэд Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гараг, болон 12-ны баасан гаригт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд амрах юм байна.