Хоёрдугаар сарын 8-ны даваа гарагт Сар
шинийн битүүний өдөр тохиож байгаа. Шинийн 1-3-ны өдрүүдийг албан ёсоор
амралтын өдөрт тооцдог. Энэ жил ч тогтсон жишгийн дагуу иргэд гурван өдөр
амраад хоёрдугаар сарын 12-ны баасан гарагаас ажилдаа орох юм байна. Иймд Цагаан Сарын баярын ажил,
амралттай холбогдуулан Засгийн газраас тусгайлсан шийдвэр гаргахгүй гэж Засгийн
газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.