Эрх баригчид АСЕМ-ын уулзалттай холбогдуулан УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг оролдсон боловч Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль зөрчиж байна хэмээх хүчтэй эсэргүүцлийн улмаас ийнхүү арга буюу 8 дугаар сард бус 6 дугаар сард хийхээр боллоо. Үүнээс АСЕМ-ын уулзалтаас өмнө ахин сонгогдохгүй байх вий гэсэн айдас АН-д бий хэмээн харж болох бөгөөд хэн ч бүхнээ зориулсан том арга хэмжээний өмнө албан тушаалгүй болж оролцож чадахгүй болохыг хүсэхгүй. Тиймдээ АСЕМ-ын уулзалтыг Үндсэн хууль зөрчиж байгаад 8 дугаар сар хүртэл хойшлуулахаар зүтгэсэн биз. Ямартай ч, УИХ-ын сонгуулийг 6 дугаар сард багтаан хийх ёстой заалтын дагуу 6 дугаар 29-нд хийхээр тогтлоо. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр урьдын адил АН-ын бүлэг олонхиороо хүч түрэн ингэж шийдвэрлэсэн бөгөөд АСЕМ-ын уулзалт наадмын дараа буюу 7 дугаар сарын 14-нд эхэлнэ. Тэгэхээр, сонгууль дуусч, АН ялагдсан ч бай наадмын өмнөх 10-аад хоногт албан тушаалаасаа бууж АСЕМ-д оролцохгүй байх гэсэн айдасгүй болж байгаа бололтой.
Нинж