Улсад онц их
хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, багадаа л 50 тэрбум төгрөгийг хоосон
шороо болгон хувиргасан хэмээгддэг олон хүний бүлэг луйвар Төмөр замын хэрэг
одоо замхрах тийшээгээ хандаж байна. Энэ хэрэгт холбогдсон хүмүүс \”уснаас
хуурай гарч”, бүхнийг үүрч \”туг тахиулсан” Зам, тээврийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга асан, \”Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга асан Б.Батзаяа
эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан.
Мэдээж түүнийг \”уснаас хуурай
гарсан” нөхдүүд суллуулахаар их хүч чармайлт гаргасан ба эзнийнхээ өмнөөс
хоригдож, өлсгөлөн зарлаад өршөөгддөг тогтсон жишгийг Б.Батзаяа давтсан. Тэгвэл
төмөр замын хэрэгт холбогдсон гэмгүй хүний гэрээслэл ил болж, шуугиан тарьлаа. Төмөр
замын шинэ бүтээн байгуулалтын ажил буюу газар шорооны ажлын50 хувийг гүйцэтгэсэн \”Шинэ халхын төмөр зам” буюу \”Кэй Эйч Эн Ар” компанийн
ерөнхий захирал З.Баасандорж
хэмээх иргэний асуудал юм. Тэрбээр Засгийн газартаа итгэж, өөрөө хөрөнгө босгож
ажлаа гүйцэлдүүлсэн ч санхүүжилт орж ирээгүйн улмаас их хэмжээний өрөнд орж,
амиа хорлохыг завджээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд асан
Х.Баттулга болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх, Зам, тээврийн сайд асан
А.Гансүх нарт гэрээслэл бичээд өөрийгөө хутгалж хөнөөхийг завдаж байжээ. Гэсэн
ч энэ хэргийг тэгсхийгээд дараад өнгөрчээ. З.Баасандорж энэ үйлдлээсээ 10
хоногийн дараа Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын төмөр зам” ТӨХК-ийн
ТУЗ-ын дарга асан Б.Батзаяагийн өрөөнд орж амиа хорлохыг мөн завдаж байжээ. Учир
нь, тэрбээ ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө хөрөнгө босгож, ажлаа
гүйцэлдүүлээд төрөөс санхүүжилт орж ирэхээр буцаагаад төлнө хэмээн хүүтэй, хүүгүй
мөнгө зээлсэн байж. Харамсалтай нь, Х.Баттулга, А.Гансүх нарын тушаалаар
З.Баасандоржид орж ирэх санхүүжилт гацсан аж. Мөн Б.Батзаяа тэдний тушаалаар З.Баасандоржид
олгох санхүүжилтийг гацаасан бололтой.
Ямартай ч, З.Баасандоржийн гэрээслэлд \”Хоёр жил гарангийн хугацаанд жижиг хэмжээтэй
ажлууд хийсэн ч дараа бололцоо гараагүй. Хийсэн ажил нь тодорхой, санхүүжилт
олго гээд байхад өөрсдийн хар толгойгоо бодож бидний ажил хийсэн гүйцэтгэлийг
олгоогүй ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр,
үр хүүхдүүд, надад мөнгө зээлдүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө
хариуцлага хүлээж эдгээр хохирсон хүмүүсийг хохиролгүй болгож өгөх ёстой.
Цаашид би өчнөөн ажил хийх байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах
боломжгүй, нэр хүнд унасан тул цаашид өөрийнхөөрөө шийдлээ” хэмээсэн байсан аж.
Төгс