Авлига албан
тушаалын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан Б.Батзаяаг өнгөрөгч баасан гаригт
батлан даалтад гаргасан байна. Тэрээр өмнө нь нэг удаа батлан даалтад гарсан ч
прокуророор эсэргүүцэж, эргүүлэн цагдан хориод байсан юм. Түүнтэй хамт БНСУ-ын
иргэн Ли Жон Гёл ч батлан даалтад гарчээ.
Тэгвэл энэ
хэрэгт сэжиглэгдсэн одоогоор Австрали улсад суралцаж буй гэх П.Бат-Эрдэнэ \”баталгаа
өгвөл очиж мэдүүлэг өгч болно” гэжээ. Учир нь түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа
мухардсан учраас Монголд байгаа гэр бүлийнхнээс нь хэрэгт холбогдуулан мэдүүлэг
авах, эд хөрөнгийг нь битүүмжлэх, лацдах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тиймээс л П.Бат-Эрдэнэ баталгаа нэхэж ийнхүү хандсан сурагтай.
\”Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбатын хувьд төрийн гурван өндөрлөг болон Хууль
зүйн сайдад өөрийгөө гэм буруугүй хэмээн тайлбарласан захидал илгээгээд байгаа
билээ.
Амар