Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэртээ 2012 онд буюу ажлаа авсныхаа дараа Гэр хороолол, тэр дундаа 100 айлыг Өмнөд Солонгосын хамгийн баян, тансаг \”Ганнам\” хороолол шиг болгоно хэмээсэн юм. Тиймдээ ч тэрбээр Хотын дарга нарын түүхэнд байгаагүй их хөрөнгийг төсөвлүүлж авсан бөгөөд өдгөө нэг ч том бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Сонгууль дөхөхийн хэрээр амлалт нэхэх ард түмний хамгийн том асуудал нь \”100 айлыг Ганнам хороолол болгоно\” гэсэн Э.Бат-Үүл, \”Худлаа ярьж байгаа юм биш, ам.долларын ханш 1000 төгрөгнөөс буурна\” гэсэн Д.Эрдэнэбат, татвар нэмэхгүй гэсэн ч татварын бодлогоор дарамталж буй Ч.Сайханбилэг нарын амлалтыг \”эргэн дурсч\” эхэллээ. Ямартай ч, Э.Бат-Үүлийн энэхүү \”Ганнам стайл\” ийнхүү хий хоосон зүүд байсан нь тодорхой боллоо.
Төгс