Долоо хоног бүрийн даваа гаригийн оройны 21:00 цагаас \”С1\” телевизээр гардаг \”Цензургүй Яриа\” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Эрүүл мэнд, спортын сайд асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба уригджээ. Өнөө орой гарах энэхүү нэвтрүүлэгт Г.Шийлэгдамба өнгөрөгч баасан гаригт олон нийтэд хүргэсэн ил захидалтай холбоотой асуудлаар ярих бөгөөд 500 сая төгрөгийн авлига авсан уу, аль эсвэл МАХН-ын дарга Н.Энхбаярт олж өгч байсан мөнгө үү гэдгийг тайлбарлах аж.