мэндэд муу хэмээн хориглох нь их. Хэт их донтвол эрүүл мэндээр ч дутахгүй хор
хохирол учруулдгийг бид сайн мэднэ. Гэвч зөв чиглүүлж, амьдралын зөв хэвшил болговол үр дүнгээ өгсөөр байна. Тодруулбал, энэ тоглоом спорт хэлбэрээр хөгжөөд
удаж байгаа. Манай залуус ч кибер спортоор хичээллэж, элдэв буруу зуршлаа орхиж, нэр алдраа тив дэлхийд цуурайтуулсаар
байна.
Өнөөдөр Тайван улсын Тайпей хотодIntel Extreme
Masters мэргэжлийн компьютер тоглоомчдын дэлхийг тойрон зохион байгуулагддаг
тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээний финалийн
шалгаруулалт боллоо.
Энэхүү тэмцээнд The
Mongolz баг эх орноо төлөөлөн оролцлоо. Тэд учраа нараа төвөггүй
ялсаар финальд Австрали улсын Renegadesбагтай таарсан юм. Улмаар өрсөлдөгчөө хоёр үеийн/ 2 map/ турш
илүүрхэж, 16:9, 16:2 харьцаагаар буулган авч, Ази тивийн аварга хэмээх эрхэм
алдрыг хүртэж, аваргын цомыг өргөлөө. The
Mongolz багийн таван хөвгүүн \”энэ өдрийн бахархал”. Цаашид ч
тэднээр бахархасаар л байх болно. Мөн тэдний гаргасан амжилт, дараа дараагийн
олон тэмцээний үүд хаалгыг нээж өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Тоглолтын бичлэгийг121,907,808
хүн шууд үзсэн. Тэдгээр хүмүүс
Монголын хөвгүүд ямар \”мундаг авьяастай” болохыг харуулж, өндөр хөгжилтэй орны
залуусыг хоёр үеийн туршид ёстой л бут ниргэж, биднийг огшоолоо.
Counter Strike GO тэмцээний шагналын нийт сан $50,000 байсан ба аварга болсноор The MongolZ баг $35,000 авч, дэлхийн аваргад оролцох эрхтэй болжээ. The
Mongolz хөвгүүддээ баяр хүргэж, цаашид олон тэмцээнд оролцож,
олон, олон амжилтын эзэн болоорой гэж ерөөе.
Шар хүү