Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадуудад бэлэг гардуулдаг Ерөнхийлөгч
нарын уламжлалын дагуу өөрийн бэлгийг бэлтгэжээ. Ингэхдээ үндэсний хэв шинжийг
агуулсан бэлэг бэлдсэн аж.
Өнгөрсөн жил юу тараасан нь тодорхойгүй ч энэ жилийн
үндэсний тодотголтой бэлгийн багц цахим ертөнцөд тарж, иргэд нэлээд бухимдалтай
хандаж байна. Алд цэнхэр хадаг, алтан говь шокалад, 90 гр цай, 300 гр ааруул,
450 гр-ийн савлагаатай ёотон, цаг тооны бичгийг харсан цахим хэрэглэгчид дор
бүрнээ бухимдаж, ахмадуудыг дорд үзсэн бэлэг хэмээн ийм бэлэг өгч доромжилж
байхаар буцаана уу хэмээжээ.
100 наслана гэдэг хэн хүнд тохиогоод байхгүй ховор
хувь тавилан. АСЕМ-ын уулзалтаар ирэх 50 орны төрийн тэргүүнээс ч цөөхөн 100
настан Монголд бий. Тэдэнд жилдээ ганц удаа Төрийн тэргүүн нь 10 мянган төгрөг
хүрэхгүй ийм бэлэг өгч, амьд байгаа эсэхийг нь шалгаж доромжлох хэрэг байдаг ч
юм уу, үгүй ч юм уу. АСЕМ-ын уулзалтаар ирэх 50 орны төрийн тэргүүнүүд зориулж 50
тэрбумаар 50 хаус барьж, 50 орчим бенз автомашиныг 36 тэрбумаар оруулж ирж, 50,
100-н тэрбумыг уулзалтыг зохион байгуулах захын нэг ажилд зориулж, бүр зочдод
өгөх үндэсний бэлэг дурсгалын зүйл дунд 1 буюу нийтдээ 50 ширхэг шижир алтан
бөгж хүртэл бэлэглэхээр ярилцаж байгаа аж.
Юутай ч, гаднын зочдод алтан говь,
ааруул зэргийг бодвол харьцангуй үндэсний хэв шинжийг илтгэсэн бэлэг өгөхөөр
болсон ба ийм бэлгийг сонгохын тулд \”Мишээл Экспо”-д үзэсгэлэн худалдаа хүртэл
зохион байгуулсан юм. Ингээд тооцоолохоор ахмад үеийнхэн АСЕМ-ын зочдоос 10
мянга битгий хэл дорд үзэгдсэн байх юм.