УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай \”Монголоороо
байгаасай” хэмээх дууныхаа клипийг олон нийтэд хүргээд байна. Энэ дуу нь Өвөр
Монголд хит болж байгаа бөгөөд хөгжмийг н.Баян зохиожээ.
Клип цацагдсан даруйдаа эерэг сөрөг олон
хандлагыг дагуулж байна. Л.Гүндалайгийн өгөх гэж хүссэн утга агуулга нь зөв юм.
Монгол минь Монголоороо байгаасай, Тэнгэр минь хөхөөрөө, уул ус минь бүрэн
бүтэн байгаасай хэмээн энэ дуунд өгүүлнэ. Үүнийг Монголчууд бид л хүсч, дуулах
бус харин хэрэгжүүлмээр байгаа юм.
Дууг дуучин л дуулвал сайхан,
хүртээмжтэй. Гэвч манай улс төрчид соёл урлагийн салбар руу хэт өнгийгөөд
эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга сайхан дуулдаг юм билээ гэсэн олны сэтгэгдлээс
Л.Гүндалай ч бас дуулж чаддаг гэх хариултыг өгөхийг хүссэн бололтой юм. Даанч
түүний дуулалт бус жүжиглэлт л иргэдэд хүрэх шиг боллоо.
УИХ-ын гишүүдийг маш сайн жүжиглэдэг
гэдгийг Х.Баттулга нэг ярилцлагынхаа завсар дурьдаж байсан удаатай. Үүнийг ч
Монголын парламентэд олон жил чанагдсан Л.Гүндалай батлах шиг. Шагайгаар дайны
стратеги боловсруулж, Монгол дэлэн дээр сүр ихт Цагаан тугаа намируулаад л
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлангаас ч \”илүү” харагдлаа.
Ер нь Л.Гүндалай минь улс төр гэж
байхаар соёл урлагийн салбарт хүчээ үзэж, гавьяат, ардын жүжигчин цол хүртэхээр
зүтгэвэл амжилттай юм биш үү гэж зөвлөмөөр санагдлаа. Чадахгүй бол улс төр мөр гээд л \”чацга царайлаад\” яваад байж дээ.
Шар хүү