Олон улсад нэр
хүндтэй \”Heritage Foundation”
байгууллагаас жил бүр гаргадаг \”Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ээ гаргажээ.
Энэ жилийн энэхүү жагсаалтад Монгол Улс 100 дугаар байранд орж, өнгөрөгч
оныхоос 4 байраар ухарлаа. Шинжээчид Монголын эдийн засаг илүү идэвхтэй болж
байгаа ч авлига ноцтой асуудал байсаар байгааг онцолжээ. Мөн \”Авлига, хээл хахууль Монголын эдийн засгийн
өсөлтөд саад хийж, ноцтой хохирол учруулж байна.
Улстөрийн хөндлөнгийн
оролцооны улмаас шүүхийн хараат бус, үр ашиггүй, эмзэг байна. Засгийн газар
оюуны өмичнй эрхийг хамгаалсан хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй байна”
хэмээжээ. Гэсэн ч Монголын эдийн засаг уул уурхайн салбарын хөгжилд тулгуурлан
илүү орчин үеийн, илүү эрч хүчтэй болж байна. Худалдааны дэглэм нь илүү
нээлттэй, зохицуулалтын хүрээ нь илү үр ашигтай болж ирж хувийн хэвшлийн
хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж тэмдэглэжээ. Ямартай ч, 178 орныг
хамруулсан \”Эийн засгийн индекс-2016” жагсаалтад Монгол Улс 100 дугаарт жагсч
эдийн засгийн эрх чөлөөний эрэмбэ нь 4 байраар буурлаа. Тэгвэл энэхүү
жагсаалтыг Хонконг тэргүүлж, Хойд Солонгос сүүл мушгижээ.