Их өрийг тэглэсэн гавьяа МАХН-ын дарга Н.Энхбаярынх. Түүнийг сурталчлаад
байгаа ч юм биш. Учир нь хоёр ч сонгуулиар Н.Энхбаяр Монгол Улсын Оросын
холбооны улсад төлөх \”маш их” өрийг тэглэж, Монголын ирээдүй хойчийн нуруу дээр
ирэх ачааг хөнгөлсөн гэж сурталчлаад л олонхийн санал авч байсан юмдаг. Тухайн
үед Төрийн ордонд хундага нижигнэж, түшээд тэврэлдэж, бие биедээ баяр хүргэж
байсныг ч санаж байна.
Орос ах нарын нөр их хөдөлмөр бүтээн байгуулалтаар Монгол Улс өргөжин
дэвжсэн нь үнэн. Тиймээс бид тодорхой төлбөрийг нь төлөх л ёстой. Харин манай
түшээд уг асуудлыг сайн ах дүүсийн найрамдлын хүрээнд хэлэлцэж, хөнгөлүүлж,
чөлөөлүүлсэн нь яалт ч үгүй гавьяа мөн.
Гэвч ужгарсан, аль эрт мартагдчихсан, Монголчуудын нурууг тэнийлгэчихсан
асуудлыг МАН-ынхан дахин гаргаж ирэв. Ямар зорилготой нь ойлгомжтой л доо.
Сонгууль дөхөж байна. Тэдэнд ард иргэдийн саналыг татах нэг биш нэлээд хэдэн ноцтой
асуудал хэрэгтэй. Эдгээрийн нэгээр \”их өр\” шалгарсан хэрэг. Тэртээх цаг
үед олон ч сонгуульд ашигласан асуудал эсэхийг үл хамааран МАН-ын дарга
М.Энхболд нарын хүмүүс ОХУ-ыг зорьж, их өрийг дахин сэдрээсэн нь энэ аж.
Улмаар маш их өр төлөгдөх ёстой байсны 90 гаруй хувийг тэглэж, 3.6 сая
ам.долларыг энэ сардаа багтаан төлөх үүрэгтэйгээр буцаж ирсэн юм. Уг нь
Н.Энхбаяр их өрийг тэглэчихсэн биш билүү гэж эргэлзтэл ярьж байна лээ
М.Энхболд.
МАН-ынхан уг нь орон сууцны асуудлаар сонгууль бүрт өндөр оноо авдагсан.
Гэтэл энэ АН-ынхан \”таван хувь” гээчийг гаргаж ирээд тэднийг сонгуулийн өндөр
оноог булаачихсан хэрэг л дээ. Тиймээс л оноо болчихоор бусад асуудлыг эрэн
хайж эхэлсэн байна. Улмаар тээр жил \”тэглэсэн” гэх их өрийн босгож, улмаар
Монгол Улсыг 3.6 сая ам.долларын өрөнд оруулчихав уу гэж харагдлаа. Гэхдээ
үүнийг маш яаралтай төлөх шаардлагатай өр шүү дээ. Ойролцоогоор
7 тэрбум орчим төгрөг болж байна. Ийм мөнгө Монгол Улсын санд бий л дээ. Гэхдээ
хямрал хямрал гэж ярих дуртай МАН-ынхны хувьд долоон тэрбум битгий хэл, долоон
зуун төгрөг ч төсвөөс зарлагадах эрхгүй л баймаар. Гэтэл энэ хэмжээний мөнгийг
ОХУ-д төлөхөөр болчихсон нь маш их гавьяа мэтээр сурталчлан таниулж, түүгээрээ
ирэх сонгуульд оролцохоор \”мушилзаж” яваа нь харамсалтай.
Үнэхээр өр байсан бол, байгаа бол ОХУ,
Монгол Улсын Засгийн газар хооронд шийдэгдэх ёстой асуудал юм шиг. Гэвч МАН-ын
дарга хэдэн хүн дагуулж очоод, Моксвад асуудлыг шийдвэрлээд ирж байгаа нь учир
дутагдалтай. Мөн \”М.Энхболд Монгол Улсыг төлөөлөх ёстой хүн мөн үү” гэх асуулт
гарч ирж байна. Дараа нь М.Энхболд Монгол Улсыг төлөөлөх ёстой хүн биш ээ гээд
их өрийг тэглээгүй байвал яах юм бэ.
Ямартай ч тэртээд тэглэсэн гэх асуудлыг дахин сөхөж Монгол улсыг нэг сарын
хугацаатай долоон тэрбум төгрөгийн өртэй болчихлоо доо.
Амар