Улсын төсөвт хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор тусгаж.
Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй ихээр тулгарсан учраас дээрх шийдвэрийг цуцалж,
ялгаваргүйгээр буюу хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болсон юм. Ингэж
эргэж буцсанаас болоод төсөвт ихээхэн хүндрэл үүсээд байгаа. Тиймээс ч
нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгож амжаагүй билээ. Тэгвэл сар шинийн
баяраас өмнө нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг хамтад нь олгохоор
шийдвэрлэсэн байна.