• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Амарсайхан: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг үе шаттайгаар 50 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

    Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

    Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

    Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

    Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

  • Улс төр
    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд
    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр тэр захидлыг маань уншаад авах, гээхийн ухаанаар хандах байлгүй дээ

by
2016-02-02 16:09
in Үндэстэн
0
SHARETWEET
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

\"\"

-Та намын дэд даргынхаа албан тушаалыг өгчихсөн үү.Онц их хурал дээр ирээгүй байсан?

– Намынхаа дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа.

МАХН-ын Онц их хурал болсны таван жилийн ойд зориулсан \”Хөгжлийн хувьсгал” хурлын үеэр гадаадад явж таарсан учир оролцож амжаагүй. Намын Бага чуулган хуралдаж дэд даргын асуудлыг хэлэлцэх байх.

-Та МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсан уу?

-Н.Энхбаяр даргатай 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш

уулзаж ярилцаагүй байна.

-Намын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм биш үү. Ж.Сүхбаатарыг нарийн бичгийн дарга боллоо гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ үеэр намын дэд даргын асуудлыг хэлэлцээгүй юм уу?

-Түрүүн хэлсэн дээ. Гадаад яваад ирсэн гэж. Гүйцэтгэх товчооны хурлаар намын гурван нарийн бичгийн даргыг чөлөөлж, гурван нарийн бичгийн даргыг шинээр томилсон гэсэн. Харин намын дэд даргын асуудлыг яриагүй байна лээ. Манай нам боловсон хүчнийхээ бодлогод онцгойлон анхаарч, чадварлаг, оюунлаг, ажил хэрэгч залуус болон туршлага, мэдлэг арвин дунд, ахмад үеийхнийг ч эгнээндээ элсүүлэхийг зөв гэж боддог. Тийм залуу үеийн төлөөлөл бол яах аргагүй Ж.Сүхбаатар. Харин ч энэ залууг эрт албан тушаалд томилон хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байсан юм. Шийдвэр гаргахгүй удаж, хугацаа алдлаа.

-Та Н.Энхбаяр даргад өргөдөл өгсөн. Мөн хувийн шугмаар захидал бичсэн гээд байгаа. Чухамдаа яг ямар захидал өгсөн юм бэ?

– Сэтгүүлч нар \”урт чихтэй, баргийн нууцыг ч олж мэдчихээд, элдэв асуултаар ээрэх” юм даа. Өргөдөлтэйгээ хамт захидал хүргүүлсэн нь үнэн л дээ. Яагаад захидал бичив гээд гайхаад байх шиг байна. Уулзаад ярих нэг өөр. Яриа бол хэдэн цаг, минутаар үргэлжлээд л дуусна. Үлдэх үг нь, хэлэх гэсэн гол санаа нь тэрхэн агшинд оргилоод хэдэн өдрийн дараанаас бүдгэрч эхэлдэг талтай. Харин захиа бол хэдэн жилийн дараа ч сөхөөд уншихад тэр агшныг дахин эргүүлэн авчирч, эргүүлээд харахад л нэгийг санагдуулж, нөгөөг бодогдуулж, үйл явдлын хэлхээсийг бат гагнадаг юм шиг санагддаг учраас нөхөр ёсны үг, сэтгэлийн мухарт төрсөн бодлоо л захидал хэлбэрээр хүргэсэн хэрэг.

Н.Энхбаярыг 600 гаруй цагдаагаар тойрч бүслүүлээд, баривчлагдах гэж байх үед нөхөр ёсны хувьд журмын хоёр нөхөртэйгээ хамт очсон, түүний дараахан намынхаа батлахыг сэргээснээс хойш МАХН парламентад суудалтай, эрх баригч хүчин болсон өнөөг хүртэл санал нийлэх, зөрөлдөх, сайдаж муудах зүйл ч цөөнгүй тохиолдож байна. Олон ч бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулж ирлээ.Түүний эзгүйд МАХН-ыг удирдаж ирсэн. \”Халуун ачихийг атгуулна” гэгчээр ямартай ч намаа бутаргаж сарнилгүй, хүч тарамдуулалгүй хүлээлгэж өглөө. Энэ хугацаанд хэлэх, сануулах, шүүмжлэх асуудал бишгүй гарах юм. Энэ бүгдийгээ л цаасан дээр буулгаад өөрт нь хүргүүлсэн. Үнэндээ би л зориглож хэлэхгүй бол түүнд үнэнийг хэн өчих юм. Н.Энхбаяр тэр захидлыг маань уншаад авах, гээхийн ухаанаар хандах байлгүй дээ.

-Намын даргатайгаа ярилцаад ойлголцохгүй болохоороо захидал бичсэн хэрэг үү?

-Уулзах нүүргүй, учирлаж ярих аргагүй болчихоод алд дэлэм захиаг мутарласан хэрэг биш ээ. Түүнийг БНСУ-д эмчлүүлж байхад нь, Монголд ирэхээс нь өмнөхөн очиж уулзаж, арав гаруй цаг илэн далангүй ярилцаж байсан. Ирсэн хойно нь ч уулзаж байлаа.

Энэ удаад захидал бичье гэж бодсон. Магад ч үгүй ганцаараа суугаад үг, өгүүлбэрийг нухацтай уншиж, дүгнэлт хийх боломж ч олгох юм билүү л гэж бодсон хэрэг л дээ. За тэгээд хувийн захидлын талаар нэг их дэлгэрүүлж яриад баймааргүй байна. Хувь хүмүүсийн хоорондын явцуухан асуудал гэхээс илүүтэйгээр цаашид намаа хэрхэн бэхжүүлэх үү, алдаа дутагдлыг яаж засч сайжруулах уу, ололтоо бататгахад юунд анхаарах уу гээд л бодлогын асуудлыг ч хөндсөн байгаа.

Түүнээс биш Н.Энхбаяр дарга бид хоёрын ойлголцох, ойлголцохгүйн асуудал олон нийтэд огт сонин биш шүү дээ.

-Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хувьд ширүүхэн байсан гэхэд болно. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд засгаа авч үлдлээ. Ч.Улаан гишүүн та хоёр \”Шударга ёс” эвслээс санал өгөөгүй. Санал өгөхгүй байх шалтгаан юу байсан юм бэ?

-Парламентаар хэлэлцэгдэж батлагдаж байгаа хууль тогтоолын талаар би судалгаа гарган, дүнг нь хэвлэлийн хурал хийж танилцуулж байсан даа. Ер нь ажиглалт хийхэд 2004 оноос хойш хуулиудын чанар чансаа эрс доошилж, лоббины л хууль тогтоомж гардаг болж гэж хардахаар байгаа юм. Шинэ жил, цагаан сар гээд баяр наадам дөхөж, иргэдийн анхаарал сарних үеийг тааруулж улс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг шийддэг болоод байгаа. Энэ талаар олон ч жишээг дурдаж болно доо. Мөнгө, санхүү, байгалийн баялаг ашиглахтай холбоотой хууль, тогтоолыг хэдийд батлагдсан бэ гээд цаг хугацааны давтамжийг харж дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Нарийвчилсан судалгаа хийгээд харахад анхаарал татсан асуудал бишгүй байна.

Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Миний хувьд Оюутолгойн гэрээг сайжруулахыг шаардсаар ч ирсэн. Цаашид ч шахаж шаардах болно. Дубайд очиж \”төлөвлөгөө” нэртэй гэрээ хийснийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ талаар байр сууриа ч хатуухан илэрхийлж байлаа. Энэ үүднээс огцруулах үндэслэл нь зүйтэй ч , нөхцөл байдлын хувьд тохиромжгүй гэж үзсэн хэрэг. Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзахад \”Цөөхөн сар үлдсэн байхад засгийг бужигнууллаа гээд юу өөрчлөгдөх юм, дахиад л бөөн томилгоо, хэрүүл. Ингэснээр иргэд л хохирно уу гэхээс хожоо байхгүй” гэж саналаа хэлж байсан. Энэ утгаар нь асуудалд хандаад санал хураалт явуулахад оролцолгүй гараад явчихсан хэрэг. Дубайн гэрээг хийсний дараа хамгийн их шүүмжилж байсан хүмүүс нь Ч.Улаан бид хоёр. Тэгээд ч асуудлыг сайжруулах нь уу эсвэл улстөрийн хожоо хайгаад байна уу гэдгийг бас ялгаж харах хэрэгтэй л дээ. Дубайн гэрээг үзэглэж байхад МАН Засгийн газарт хамтарч байсан. Тэр үед МАН-ынхан Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө нэртэй гэрээ хийгдэхэд нэг ч үг дуугараагүй. Гэтэл олон сарын дараа яг цагаан сарын өмнөхөн гэрээний мууг нь гайхаад бүгдээрээ Ерөнхий сайдыг огцруулах нь зөв гээд байна лээ. МАХН-МҮАН \”Шударга ёс” эвслээс Дубайд хийгдсэн гэрээний талаар хэд хэдэн удаа Ерөнхий сайдад албан бичиг өгч, тайлбар хийгээч гэсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг л удаа тайлбар хийсэн. Тэр нь үнэхээр хангалтгүй байсан учраас \”Эрдэнэс-Таван толгой”, \”Оюутолгой” төслийн холбогдох албаны хүмүүсийг оролцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өг гэсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Уг нь Дубайн гэрээ зурагдсны дараа тэр үеийн Засгийн газартай хариуцлага тооцох байсан юм. Ер нь \”ямааны мах халуун дээрээ” гэдэг үг байдаг даа.

Миний хувьд Оюу толгойн гэрээг анхнаасаа муу хийсэн гэж үздэг. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Нэг түүхийг сөхье л дөө. 2007 онд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Оюутолгойн ордыг ашиглах гэрээний төслийг парламентад оруулж хэлэлцүүлж байлаа. Тэр төсөл 2009 онд батлагдсан Оюутолгойн гэрээнээс хамаагүй дээр. Цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо шийднэ, зэс хайлуулах үйлдвэр барина гээд олон давуу боломжуудыг тусгасан байсан юм. Гэтэл өмнөх төслөөс ч дордуулаад, аль болохоор л хөрөнгө оруулагч талд ашигтай хувилбарыг тусгаад С.Баяр тэргүүтэй нөхдүүд 2009 онд хүч түрэн батлуулсан шүү дээ. Одоо ч зарим нь хариуцлагатай албан тушаал хашиж байна.

\”Ийм гэрээ байгуулж болохгүй, бид гадныхны аманд унахаар байна, ийм эрсдэл үүснэ” гээд уул уурхайн мэргэжилтэн, эрдэмтэд сануулж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, З.Энхболд, Ц.Даваасүрэн, миний бие гээд 10 гаруй гишүүн \”Энэ гэрээ болохгүй байна. Сайжруулах ёстой” гэдэг байр сууриа мөн ч олон удаа илэрхийлсэн дээ. Гэвч биднийг элдвээр гоочлоод олонхоороо түрээд Монголд ашиггүй гэрээ байгуулсан. Ганцхан жишээ дурдая л даа. Оюутолгойн гэрээг байгуулахдаа Монгол Улсын Засгийн газар гадаадын зөвлөх компанийг хөлсөлж ажилуулсан юм. Тэр \”Голдмен Сакс” хэмээх компани нь Оюутолгой ордын хувь эзэмшигч \”Айвенхоу Майнз”-компанийн хувьцаа эзэмшигч байж таарсан. Энэ чинь маш том ашиг сонирхолын зөрчил төдийгүй, тэр компани хэний төлөө ажиллах нь тодорхой байгаа биз дээ. \”Голдмен Сакс” компанийн цэвэр ашиг нь 2008-2014 онд 700 орчим сая ам.доллар болсон гэдэг. \”Голдмен Сакс” маш бага хувьцаа эзэмшдэг хэрнээ ийм өндөр ашиг хүртснийг тооцохоор ямар их унацтай төсөл болох тодорхой. Оюутолгойн гэрээ батлагдахад тухайн үеийн төрийн гурван өндөрлөг, парламентын гишүүд, сайдууд, холбогдох албаныхан Төрийн ордны их танхимд ёслол хийгээд \”түүхэнд байгаагүй үйл явдал” гээд нулимс дуслуулах холгүй хөөрцөглөж байлаа. Тэр ёслолд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн бид гурав оролцоогүй. \”Түүхэн гэрээ биш харин ч баялгаа луйвардууллаа, монголчуудад ашиг муутай боллоо, тиймээс гашуудлын гэж нэрлэхэд хилсдэхгүй” гэж хэлж байсан даа.

2012 онд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж миний бие Шадар сайд болсон. Тэгээд Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар Оюутолгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийх ажлын хэсгийг томилсон юм. Татвар, гааль гээд мэргэжлийн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, жил гаруйн хугацаанд санхүүгийн баримт нэг бүрийг тулган нягталж, шалгахад дэндүү ноцтой зөрчлүүд илэрсэн. 3.2 тэрбум ам.долларын зөрчлийн тодорхой хэсгийг ч гэсэн төлүүлэхээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, зөвшилцөл хийж байлаа. 30 гаруй асуудлаас хэлэлцсээр шийдэж, гурав, дөрөвхөн нь үлдсэн байв. Үүнийг эцэслэж чадалгүй Шинэчлэлийн Засгийн газар огцорсон доо. 3.2 тэрбум ам.доллар их мөнгө шүү дээ. 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгоод бид аймгийн төвүүдийг авто замаар холболоо, нийслэлийн гудамжуудыг заслаа, үйлдвэрлэлийн олон төслийг санхүүжүүллээ. Гэтэл үүнээс хоёр дахин их мөнгийг Дубайд очиж төлөвлөгөө нэрээр хэрэгсэхгүй болгосон. Тэр ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг сайн мэдэх хүний хувьд ч тэр, Шадар сайд байсан миний бие, Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан бид хоёр Дубайн гэрээний асуудалд хатуу байр суурьтай байдаг.

Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг нэг бүрчлэн үзвэл \”арай ч дээ, монголчуудыг ингэж дорд үзэж болохгүй” гэж уулга алдахад, харамсахад хүргэдэг. Том боссуудынх нь хүүхдийн сургалтын төлбөр, тансагласан зардалыг монголчууд хүүтэйгээр буцааж төлөх ёстой юу гээд олон зүйлийг тоочиж болох л юм.

-Энэ шалтгаанаар та Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байсан юм уу. Гэхдээ та огцруулах кноп дараагүй. Оюутолгойгоос энэ онд 1.2 тэрбум ам.доллар орж ирнэ гэж байна. Эдийн засагт нэмэр болох л байх?

-Түрүүн дэлгэрэнгүй л тайлбарлалаа. Хариуцлагагүй үйлдэл хийхэд дуугүй байсан атлаа сонгууль дөхөхөөр ухаан орсон мэт огцруулахаар бужигнаж байгаа нь Оюутолгойн гэрээг сайжруулах зорилготой биш улстөрийн шоу хийх сонирхолтой байгааг харуулж байна. Хоёр намын бүлгийн дүгнэлтийг сонсож байхад ажлыг ингэж сайжруулъя, Оюутолгойн гэрээг зассая гэхээсээ илүүтэйгээр бие биенийгээ өөчилж, гоочилж, дайрч, доромжилж, муухай харагдуулах гэсэн нь илэрхий байсан шүү дээ. Тэгээд ч монгол түмний бэлэгшээдэг Цагаан сарын өмнө засаг төрөө бужигнуулах нь олигтой биш. Одоо засгаа унагачихаад аягүй бол сонгууль болтол үүрэг гүйцэтгэгчээр зүтгүүлж мэднэ. Тэгвэл дээрдэхээсээ улам л дордоно. Ерөнхий сайд цаашид Монгол Улсын язгуур эрх ашгийг онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.

-Анх Оюутолгойн гэрээг байгуулахад Засгийн газрын тэргүүн нь \”алдаатай гэрээ байгуулсан бол хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан биз дээ. Үнэхээр муу гэрээ болсон юм бол яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Хариуцлага хүлээнэ гэдэг чинь зүгээр л хэдэн хүний өмнө гарч ирээд хэлчихдэг тийм хямдхан үг үү?

-Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр хар толгойгоороо хариуцна гээд байсан. Гэтэл одоо гадаадад байдаг сурагтай. Хаа байна тэр, хариуцлагаа үүрсэн нь. Адаглаад үйл ажиллагаа нь ч нээлттэй биш, Монголын талд санхүүгийн баримтаа ч үзүүлдэггүй байлаа. Ийм байж болох уу. Зөвхөн 2010-2012 оны Оюутолгой төслийн санхүүд шалгалт хийх үеэр маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Тэд шалгуулахгүй гэсэн. Нэг сайд оролцоод дийлэхгүй байсан болохоороо Д.Ганхуяг, Ч.Улаан хоёр надад хандаж, Шадар сайдын хамт гурвуулаа хамтарсан тушаал гаргая гэсэн. Монгол төрийн гурван сайд гарын үсэг зурсан болохоор аргагүйн эрхэнд Оюутолгойн санхүүд шалгалт оруулахаар болсон хэрэг. Гадаадаас хэдэн чингэлэг баримт бичиг ирүүлсэн шүү дээ. Ингэж шалгалт оруулж зөрчилийг илрүүлсэн нь олон талын ач холбогдолтой болсон гэж боддог.

Монгол төр хариуцлага тооцдог, шалгадаг, хуулиа мөрддөг юм байна гэдгийг харуулж чадсан хэрэг. Цаашид алдаа хийвэл ингээд шалгана, нэгэнт 34 хувийг эзэмшиж байгаа бол Монголын Засгийн газарт тайлагнахгүй бол болохгүй юм байна, зардалдаа хаа хамаагүй зүйлийг шингээж болохгүй нь гэдэг дохио өгсөн гэж бодож байна. Түрүүн өөрөө хариуцлагын тухай асуулаа. Манай улсад үнэхээр \”хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн. Тэр дундаа өндөр албан тушаалтнуудад. Тийм болохоор л миний хувьд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоод чуулганы танхимд \”эдийн засаг, эдийн засаг,эдийн засаг” гэж онцлоход \”Хариуцлага, хариуцлага, хариуцлага” гэдгийг чухалчлаарай, ус агаар шиг дутагдаж байгаа зүйл шүү хэмээн анхааруулж хэлсэн юм.

-Манайхан хариуцлага тооцно гэхээр л шорон оронд л хийж, албан тушаалаас хөөх арга хэмжээ л авах юм. Цаашид хариуцлага гээчийг хэрхэн бий болгох ёстой юм?

– Сахилга бат, хариуцлага гэдгийг үйл хөдлөл бүртээ, үг болгондоо шингээж, мөрдлөгө болговол мөн ч олон зүйлийг өөрчилж болохсон гэж бодогддог. Тэр утгаараа \”Дэгтэй монгол дэлхийд манлайлна” гэсэн сэдвээр илтгэл хүртэл тавьж байв. \”Сахилга, хариуцлага гэдэг бол үндэсний баялаг бүтээх асар их нөөц, улс орны хөгжил дэвшлийн шимтэй хөрс” шүү дээ.

Сахилга бол дэг журмыг сахих нь нийгмийн урагшлах хөдөлгөөнийг түргэтгэх асар их нөөц болдог. Өөрөөр хэлбэл, эрхэлсэн ажлынхаа төлөө төр, төрийн бус, ашгийн төлөө бизнесийн байгууллагын бүх шатны боловсон хүчний ухамсартай сахилгыг бэхжүүлэн, хариуцлагыг дээшлүүлж зохион байгуулалт, ажил хэрэгч хандлагыг хэвшүүлэн тогтоож чадах аваас хүнд суртал, авлига, хээл хахууль арилж, цаг ашиглалтын үр өгөөж сайжирч, ажлын бүтээмж, чанар, үр ашиг нэмэгдэх нь зайлшгүй. Энэ нь эргээд хөгжлийн хүчтэй хурдасгуур болно.

Германчууд хариуцлага, сахилга батыг дээдэлдэг учраас дэлхийд манлайлж байна. Хэрвээ монголчууд дэгтэй, сахилгатай, хариуцлагатай байвал дэлхийд манлайлж чадна гэдэгт итгэдэг. Бид сахилга, хариуцлага гэдэг зүйлийг холоос хайх хэрэггүй. Төрд ажиллаж, төсвийн мөнгөөр цалинжиж байгаа албан тушаалтнууд, албан хаагчид өөрсдөө үлгэр дуурайлалтай байх ёстой. Бэлтгэгдсэн боловсон хүчнийг нь аль нэг нам эвсэл гарч ирээд халж сольдог, фракц бүлэглэлийн хүрээнд албан тушаалын \”бялуу хуваах” байдлаар хэнийг ч хамаагүй томилдог. Үүнээс болоод ч дарга нарт тал засч, далдганаж, дольдгоносон хүмүүс дарга даамал болчихож байна. Хүн ямар аргаар улс төрд орж ирсэн тэр аргаараа замнадаг гэдэг үнэний ортой. Ийм шалгуураар төрд шургалагсад шударга, ажил хэрэгч, хариуцлагатай ажиллаж чадахгүй шүү дээ.

-Хариуцлагын тогтолцоог хэрхэн бий болгох юм бэ?

-Би \”Дэгтэй монгол дэлхийд манлайлна” илтгэлээ бэлтгэхийн тулд маш их судалгаа хийсэн. Сүүлийн хорь гаруй жилд Монгол улсад сахилга, хариуцлага төрийн албан байгууллагад ч, аж ахуйн нэгжид ч, айл өрхийн төвшинд ч алдран суларч эцэстээ нийгмийг дотроос нь идэн доройтуулах, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц нөхцөл, хүчин зүйл болоод байгаа. Чухамдаа албан тушаалтан, хувь хүний сахилга хариуцлагагүй байдлаас нийгэмд дэг журам алдагдаж, эдийн засгийн сүлжээнд хэдэн арван их наяд төгрөгөөр тооцогдох хохирол гараад зогсохгүй, эх орны онгон дагшин байгаль сүйдэж, ус мөрөн үй олноороо хатан ширгэж, ойн нөөц сэглэгдэж, зөвхөн Монголд л үлдэж Улаан номд орсон олон ан амьтан, ховор үнэт ургамлууд устах аюул нүүрлэж, тэр байтугай эрдэнэт хүний алтан амь эрсдэх тохиолдол ч цөөнгүй гарах боллоо.Нотолгоо болгож цөөхөн жишээ хэлье.

Үндэсний статистикийн мэдээнээс харвал 2008-2012 онд 5 жилийн дотор гэмт хэргийн улмаас 226,6 тэрбум төгрөгийн хохирол нийгэмд учирч, 100 мянга шахам иргэн хохирсон байна. Хувийн болон төрийн өмчид гэмт хэргийн улмаас учирсан энэ хохирлын мөнгөөр 640 хүүхдийн суудалтай 90 сургууль, эсхүл 15 ортой 205 эмнэлэг, нэг бол 50 ортой 102 төрөх эмнэлэг, эсхүл 150 ортой 205 цэцэрлэг барих боломжтой байжээ.

Одоогийн байдлаар зөвхөн алт олборлох уул уурхайн аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааны уршгаар Монгол орны 15 аймгийн 56 суманд 4000 орчим га талбай сүйтгэгдээд байна.Тэдний байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсныг БОНХЯ-ынхан тооцон гаргажээ. Зөвхөн энэ хэдхэн тоо л нийгмийн дэг журам алдагдаж, ёс суртахууны доройтол ихсэж байгаа нь бидний хөгжилд ямар их саад тотгор учруулж байгааг харуулж байна.Герман, Сингапур, Япон гээд орнууд баялаггүй хэрнээ өндөр хөгжилтэй орнууд болсон. Манайхан гуравхан сая хүн амтай, асар их баялагтай, газар нутагтай, малтай байж ингэж ядуу амьдарч болохгүй. Бүгдээрээ үүнийг мэддэг, ярьдаг хэрнээ ажил хэрэг болгодоггүй. УИХ-ын гишүүд бид үүнийг үргэрлэн ажиллах ёстой. Тиймээс бид сахилга хариуцлагыг дээрээсээ сахих учиртай.

-Сонгууль ойртоод ч тэрүү сүүлийн үед бүх л намууд \”ард түмний төлөө” гэж ихээхэн дуугарах боллоо…

– Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намын эрх ашгийг хоёрдугаарт тавих ёстой. Нэг хууртаж болох ч хоёр удаа хууртахгүй. Бидний үг, үйлдэл бүр ард түмний нүдэн дээр ил шүү дээ. Элч болж парламентын босгыг алхсан ч хуралдаа суухгүй, хуулийн төсөл боловсруулахад оролцохгүй, томилгоо, мөнгө хэлэлцэхээр гүйгээд ирдэг гэдгийг хэлүүлтгүй ялгаж байгаа.

-Сонгогчдод алдаа оноотой зүйл байдаг л байх. Намууд өөрсдөө тэр тэнд нэр дэвш гээд заачихдаг болохоор ард түмэн яалтгүй намаас ирсэн хүмүүсийн аль нэгийг дэмжих хэрэгтэй болдог. Тэгэхээр эхнээсээ л намууд хүнээ зөв сонгож явуулах ёсой юм биш үү?

-Үүнтэй санал нэг байна. МАХН жагсаалтын 28 гишүүний нэрийг нь дэвшүүлэхдээ оюунлаг, эрдэм мэдлэгтэй, ноён нуруутай, зөв хүмүүсийг сонгох нь чухал шүү гэж байнга хэлж байгаа. Түүнээс биш намын нэрээр \”хавчуулагдсан” хүмүүсээр дүүргэчихвэл намын төдийгүй цаашлаад төрийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэх итгэлийг бууруулна. Цүнх дүүрэн мөнгөгүй ч , мэдлэг, туршлага арвинтай, монголчуудын үлгэрлэл дуурайлал болсон олон оюунлаг хүмүүс бий. Өнөөдөр Монголын төрд оюуны бядтай, сууж ажиллаж чадах, хууль, тогтоолыг судалж, харьцуулалт хийх, монголоо хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй мөнгөний шунал нь арилсан, холч ухаантай хүмүүс хэрэгтэй байна. Монгол төрийн гаргах шийдвэрт \”ланжгаруудын ” ухаан хэрэгтэй байна шүү дээ. МАХН, МАН, АН болон бусад намууд жагсаалтанд төр, нийгмийн зүтгэлтэн, холч ухаантай, туршлага мэдлэг арвинтай, эх оронч, баргийн нөлөөлөлд автахааргүй салбар бүрийн оюунлаг хүмүүсийг оруулмаар байна. Тэгж чадвал Монголын парламентад 28 \”ланжгар” ороод ирнэ шүү дээ. Хандив өгсөн, тал засч гүйсэн, цүнхийг барьж долдойсон нөхдүүдийг намын жагсаалтын дээгүүрт оруулмааргүй байна. Түрүүн миний хэлсэн шиг, Монгол төрийн бодлого тодорхойлоход ашиглах хүмүүсийг жагсаалтанд бичээд намын дарга, удирдах албаныхан өөрсдөө тойрогт өрсөлдөх хэрэгтэй. Хэрвээ ийм шалгуураар парламентын гишүүд сонгогдвол харагдах байдал, олон түмний үнэлгээ ч өөрчлөгдөнө гэж боддог. Хүнийг хөгшин гэж голж болохгүй. Насаараа цаастай \”зууралдаж” сурсан хүмүүс Их хуралд ороод ирчихвэл хурал таслана гэж үгүй, хуулийн төслийн \”шүүсийг” нь шахна. Бүхий л насаараа шахуу эрдэм номын төлөө явсан хүмүүс улсаа худалдах, баялгаа гадныханд найр тавин өгөх наймаанд лав оролцохгүй дээ. Эх орныхоо хөгжлийн төлөө их зүйл бүтээсэн ийм хүмүүс нүгэл үйлдэхгүй бөгөөд бусармаг, шударга бус үйлдлийн эсрэг \”ҮГҮЙ” гэдэг үгийг ам бардам хэлж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин тойрогт залуу, дунд үеийнхэн өрсөлдөөд гараад ирэг. Үнэхээр туршлагатай \”ланжгарууд”-д мөнгө байхгүйгээс гадна \”хор” найруулж чадахгүй, шударга, нам эвслийн аливаа фракц бүлэглэлд оруулахгүй учраас төрийн босгыг алхаж чадахгүй байна. Ийм хана улам өндөрсч байгаа нь харамсалтай санагддаг. Нэг ч удаа төрийн алба хашиж үзээгүй, мөнгөний үнэрт хэт дурлачихсан нөхдүүд орж ирэхээр яаж ажиллах нь ойлгомжтой шүү дээ. 2012 оны сонгуулийн өмнө миний бие намын жагсаалтанд орохгүй, тойрогт нэр дэвшье гэж МАН, АН болон бусад намын удирдлагуудад уриалсан ч нэг нь ч дэмжээгүй.

-МАХН энэ оны сонгуульд яаж орох гэж байна. Эвсэл болж орох юм уу?

-Одоохондоо албан ёсны шийдвэр гараагүй байна. Үзэл бодол ойролцоо намууд нэгдэж, нийлэх, хамтарч ажиллах нь зүйтэй. Цөөхөн монголчууд бидэнд олон нам хэрэггүй гэж боддог. Бид эвлэж, нэгдэхээр хүчтэй байдгийг өнгөрсөн түүхүүд гэрчилнэ. МАХН-ын хувьд угшил нэгтэй гэдэг утгаараа МАН-тай хамтарч болохгүй зүйлгүй. АН-тай цаашид хамтарна гэвэл үзэл бодол, мөрийн хөтөлбөр дээрээ анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг нь зүүний, нөгөөх нь барууны үзэлтэй нам шүү дээ. Хүн хэд наслахаа мэдэхгүй байж л Их хуралд орж ирээд мөнхийн амьтан шиг аашилдагаа болих цаг хэдийнэ болсон. Төр мөнх болохоос хүн мөнх биш шүү дээ.

-Та энэ сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвших үү. Эсвэл төрсөн нутаг Архангай аймаг руугаа явах уу. Таныг жагсаалтад дургүй гэсэн болохоор тэгж асууж байна л даа. Хэрэв жагсаалтад орвол хоёрдугаарт эрэмбэлэгдэх хамгийн боломжтой юм биш үү. Тойрогтоо хэр ажилладаг вэ?

-Намын жагсаалтад орохгүй гэсэн бодолтой байгаа. Сонгогдсон тойргийнхоо сонгогчидтой байнга уулздаг. Засгийн газрын гишүүн байсны хувиар Сонгинохайрхан дүүргийнхээ сургууль, цэцэрлэг, эмнэлэгийнхэнтэйгээ ойр ажиллаж барилга байгууламжийн засвар, өргөтгөл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлүүлэхээс гадна, зарим шаардлагатай ачаалал ихтэй зам, уулзваруудыг \”Гудамж төсөл”-д хамруулан өргөтгөх, шинээр тавих, гэр хорооллын эрчим хүчний асуудлыг шийдэхэд салбарын яам, газруудтай хамтран анхаарал хандуулсны дүнд цахилгаан эрчим хүчний асуудалтай байсан нийт өрхийн 80 гаруй хувийн асуудал шийдэгдсэн байх жишээний. Үүнээс гадна ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхдүүдийг гадаад, дотдоодын уралдаан тэмцээнд явуулахад дэмжлэг үзүүлэх, боломж бололцоо муу нэгний эмчилгээ сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх зэрэг бусад олон асуудлуудыг чадахаараа шийдээд явсан. Өнгөрсөн онд гэхэд нэг хорооноос 30 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүндэтгэл үзүүлж очсон. Нийтдээ 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг баярлуулсан. Төрийг төлөөлөн иргэдтэйгээ уулзахад тэд дуртай байдаг. БНСУ-аас 26 эмч авч ирэн 1000 гаруй иргэнийг үзлэгт хамруулсан, саяхан долоон эмч явуулж арав гаруй мянган иргэнийг үзлэгт хамруулж чадлаа. Тиймээс бид амьд холбоотой байгаа. Сонгинохайрхан дүүргийн хороо, цэцэрлэг, сургууль бүрийг би мэдэхийн хувьд олон очиж чадаагүй ч аль болох хүрч ажиллахыг хичээж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл СХД-т санаачлан хийлгэсэн, анхаарал хандуулсан том ажлууд нь байшин хорооллын иргэдийн байрны засвар хийх шаардлагатай болсон дээврийн асуудлыг, цахилгаан шат буюу лифт шинэчлэлийн асуудал зэргийг СӨХ-үүдтэйгээ хамтран 60-90 хувьтай улс, нийслэл, дүүргийн төсөвт суулган шийдвэрлэсэн, гэр хорооллийн иргэдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын судалгааг үндэслэн 80 хувьтай шийдвэрлэсэн, ачаалал ихтэй авто замын уулзвар, өргөтгөлийг \”Гудамж төсөл”-ийнхэнтэй хамтран хэд хэдэн газар хийсэн зэрэг юм. Үүнд тойргын сонгогч иргэд ихээхэн талархаж байгаагаа илэрхийлж захидал ирүүлж, утсаар ярьж хэлсэнд талархаж байна.

-Танайхан нам дотор үл ойлголцол гараад байна уу. О.Баасанхүү гишүүн гэхэд ихээхэн гомдолтой яваа сурагтай?

-О.Баасанхүү гишүүн ямар бодолтой явааг мэдэхгүй. Өөрөөс нь асуувал дээр байх.

-Таныг бүлгийн дарга болгох гэж байгаа юм уу?

– Бүлгийн даргын асуудлыг \”Шударга ёс” эвслийн хурал дээр ярилцаж шийднэ.

-МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ил захидал бичсэн байна. Өөрийнхөө баривчлагдах болсон шалтгааныг л тайлбарласан байна лээ. Намын санхүүжилт босго гэж хүмүүсээ намаас шахдаг юм уу?

– Түүний захидал бичсэн эсэхийн бодитойг мэдэхгүй болохоор тодорхой тайлбар хэлж чадахгүй байна. Г.Шийлэгдамбыг хоригдож байхад очиж уулзсан. Энэ долоо хоногт уулзах бодолтой байна.

Э.Энхболд

Эх сурвалж: Өдрийн сонин

ShareTweet

Related Posts

С.Амарсайхан: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг үе шаттайгаар 50 хувь, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
Нийгэм

2026-07-17 14:23
Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө
Нийслэл

2026-07-15 14:44
Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд
Нийгэм

Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

2026-07-13 13:30
}

Шинэ мэдээ

by undesten
2026-07-17 14:23
6

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

by undesten
2026-07-15 14:44
10

Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхчүүд

by undesten
2026-07-13 13:30
7

Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

Үндэсний сурын харваанаас Даян мэргэн төрлөө

by undesten
2026-07-13 11:59
4

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

by undesten
2026-07-13 01:14
2

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

by undesten
2026-07-11 14:18
8

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

by undesten
2026-07-11 13:41
0

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
6

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
2

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
3

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай