\”Порно\”-г хааяахан үзээд өнгөрөхөд ч таатай шүү. Гэвч таны ийм төрлийн бичлэг үзсэн хандалт бүр Хүний наймааны бизнес эрхлэгчдийн халаасанд ордог гэдгийг та мэдэх үү? Хүний наймаа гэдэг кинон дээр гардаг шиг сүржин, сонирхолтой, адал явдалт зүйл огтхон ч биш. Порнонд донтсон эрэгтэй хэн нэгнээр зугаагаа гаргахын тулд Биеэ үнэлэгч худалдан авна . Мөн ийм төрлийн ямар ч бичлэг, тоглоом, үйлчилгээг мөнгө төлж авахад бэлэн болдог. Энэ бол урхи!!!
Биеэ үнэлэгч= Хүн + Худалдан авалт=Наймаа….
Харамсалтай нь үүний золиос болж хичнээн олон гэмгүй, хүч дорой охид эмэгтэйчүүд бие сэтгэл, амь амьдралаараа хохирч байгааг хэн ч мэддэггүй. Бас нэг аюултай зүйл нь Порно төсөөллөөр бэлгийн амьдралаа \”баяжуулсан\” ТА хайр энхрийллийн илэрхийлэл болсон бодит харилцаанд хойрго хандаж, жам ёсны бэлгийн харилцаанаас таашаал авахаа больж эхлэдэг. Нэг л дутуу мэдрэмж… Ингээд хэзээ ч дундарч дуусдаггүй хүсэл тачааллын нууцхан аянд гарна даа… Сонголт таных! Секс бол Хайр юм. Зугаа биш. Порно-д үгүй гэж хэлцгээе..
Эх сурвалж Unbound Mongolia