\”Цензургүй Яриа\” нэвтрүүлэг сүүлийн үед хүмүүст их хүрч хүчээ авч байна. Тэр хэрээр энэхүү нэвтрүүлэгтэй холбоотой санал гомдол ирдэг болж. Саяхны нэгэн \”Цензургүй Яриа\” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Г.Уянга оролцож, илэн далангүй ярьсан. Тэгвэл энэ нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Л.Мөнхбаясгалан \”ИЗНН гэж иргэний зориггүй нэг нам байдаг\” гэж цензургүй асуусан ИЗНН ихэд эмзэглүүлсэн бололтой Л.Мөнхбаясгаланг уучлалт гуйхыг шаардсан шаардах бичиг хүргүүлжээ. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан ИЗНН-аас албан ёсоор уучлалт гуйхгүй бол хуулийн дагуу уучлалт гуйлгах болно гэдгийг сануулжээ. Энэ мэдэгдэлтэй холбогдуулан Иргэний Зориг Ногоон Нам үнэхээр Иргэний зоригтой юу, тийм бол С.Зориг агсны хэрэг илрэх л байлаа хэмээн үзэх хүмүүс олширч байна. Ямартай ч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан уучлалт гуйх уу, аль эсвэл АН-тай нэгдэж буй ИЗНН уучлалт гуйлгах уу гэдэг нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
Нинж