Ойрын өдрүүдийн гол сэдэв \”Эрүүл мэндийн сайд асан
Г.Шийлэгдамба” болоод байна. Түүний өөрийн гараар бичсэн захидал, Цензургүй
яриа нэвтрүүлэгт ярьсан асуудал гээд л яалт ч үгүй голлох сэдэв болоод байгаа
юм. Тэгвэл түүний илгээсэн захидалтай
холбоотой Авлигатай тэмцэх газраас тодорхой нэр бүхий хүмүүсээс тодруулга авч
эхэлсэн байна.
Энэ талаар АТГ-ын мэргэжилтэн \”Г.Шийлэгдамбын бичсэн захидалд
дурдагдсан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж байна.
Хэргийн нөхцөл өөрчлөгдсөн. Тиймээс нэмэлт ажиллагаа явуулахаар Г.Шийлэгдамбад
холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа
үргэлжилж байна” гэсэн тайлбар өглөө.
Мөн АТГ-аас МАХН-ын байранд нэгжлэг хийж
шаардлагатай бичиг баримтуудыг хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Харин
МАХН-ын Ерөнхий нягтлан бодогчийг саатуулаагүй гэж мэдэгджээ.