“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт ирэх бямба гаригт зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд оролцогчид мэргэжлийн болон сонирхогчийн ангиллаар уралддаг билээ. Тэгвэл 42 км-т оролцохоор бүртгүүлж, мандатаа авсан Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь тэрээр залуу тамирчдад боломж олгох үүднээс ийн шийдвэр гаргаснаа өнөөдөр зохион байгуулагчдад мэдэгдсэн байна.
Б.Сэр-Од бол олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй тамирчин.
Мөн тамирчдаас шилдэг марафонч Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нарын тамирчид мандатаа авсан бөгөөд маргааш зохион байгуулагчид техникийн зөвлөгөөний хурлыг хийх юм байна.