Галт тэрэг нь цагаасаа 25 секундийн өмнө хөдөлсний төлөө компанийн удирдлагууд үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйлаа. Энэ нь сүүлийн саруудад гарсан хоёр дахь тохиолдол юм. “Үйлчлүүлэгчдэд таагүй байдал үүсгэсэн нь үнэхээр уучилшгүй үйлдэл юм” хэмээн компанийн оператор ярьсан байна.
Нарийн тайлбарлавал энэ нь жижүүрийн стандарт алдагдсан үйлдэл аж. Өнгөрөгч 11 дүгээр сард галт тэрэг 20 секундээр түрүүлж байсан бол энэ удаад 25 секундээр түрүүлсэн юм. Яг үүнийг хүлээж байсан мэт олон нийтийн сүлжээгээр ихэнх хүмүүс энэ талаар шуугин бичиж байгаа аж.
Japan Today сонины дамжуулснаар, галт тэрэгний жолооч нь Нотогавагийн буудлаас Баасан гаригийн 07 цаг 12 минутанд хөдлөх хуваарийг андуурч, 07 цаг 11 минутанд явснаас болж ийнхүү алдаа гарчээ.
Тус улсад галт тэрэг цагийн хуваариа ягштал баримталдаг тул алдаа гаргасан даруйдаа ийнхүү албан ёсоор үйлчлүүлэгчдээс уучлалт гуйдаг уламжлалтай аж.
Б.Болормаа