Дэлхийд эх орноо төлөөлөн чамгүй амжилттай оролцсон \”Miss World Mongolia 2014”-ийн үндэсний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг билээ. Дэлхийн миссийн тэмцээнд чамгүй амжилттай оролцоод ирсэн тэрээр олны анхаарлын төвд байх болсон. Олон залуусын зурхийг булааж яваа сайхан бүсгүй Т.Батцэцэгийг найз залуутай эсэхийг мэдэхийг хүссэн эрчүүд олон байх. Тэр бүр эрчүүдтэй холбогдож шар хэвлэлээр бичигддэггүй мисс бүсгүй маань тэгвэл найз залуутай юм байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа \”хайрт минь гадаадаас ирээд сайхан байна шүү” гэсэн тайлбартай хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ. Түүний хайрыг татсан залууг Г.Батхүү гэдэг бөгөөд бизнесмэн гэнэ. Тэрбээр Орос, Монголын хоорондын гадаад харилцаанд өөрийн гэсэн байр суурьтай бөгөөд хүрээлэл сайтай сэргэлэн залуу. Өдгөө \”Тэнгэрийн Модун” ТТБ-ын тэргүүнээр ажилладаг. Тус төрийн бус байгууллага нь Орос, Монголын кино урлагт томоохон ажлуудыг хийхээр чамгүй ажлыг амжуулж яваа гэсэн шүү. Ямартай ч залуу хосууддаа аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн