УИХ-ын эмэгтэй гишүүдээс илүү нийгмийн идэвхтэй хүмүүс гэвэл жүжигчин Ундармаа, Одончимэг нарыг хэлнэ. Хууль баталж, хэл ам хийхээс илүүг хийж чадахгүй байгаа төрийн эрхэм эмэгтэй гишүүдийг бут цохин жүжигчин Ундармаа улсын гурван ч эмнэлэгийн хүлээлгийн танхимыг хандив тусламж босгон тохижуулсан. Харин жүжигчин Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сургуультай болгосон юм. Олон нийтийн цахим сүлжээгээр нилээдгүй шүүмжлэл сонссон эмэгтэй гишүүдийг хөдлөх үү байхуу хэмээн бодож суух зуур жүжигчин Ундармаа дахин нэгэн хүмүүнлэг үйлс хийхээр төлөвлөжээ. Энэ Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28-р хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг эмнэлэгийг бүр тодруулбал Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна.
Б.Нараа