СБД-ийн нутаг дэвсгэр Нарны зам дагуу Урбанекын уулзвар дээр энэ сарын 19-ний өдөр 10:45 цагт зөрчил гаргасан жолооч эмэгтэй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байна. Цагдаагийн алба хаагч явган хүний замаар автомашинтай явсан тухайн жолоочид шаардлага тавьсан боловч ийнхүү эсэргүүцжээ. Тиймээс зөрчил гаргасан тухайн жолоочийг шалгаж, зөрчилд нь 250.000, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгийн торгуул тус тус ногдуулж арга хэмжээ авсан байна.
Мөн энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах 23 дугаар сургуулийн гадна сургуулийн эргүүл /school police/-ийн үүрэг гүйцэтгэж байсан иргэний тавьсан шаардлагыг үл тоон, улмаар гудамж талбайд танхайрсан иргэнийг шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас сургуулийн эргүүл хийсэн иргэнтэй уулзаж, тайлбар аван холбогдогчийг олж тогтоон шалгаж байгаа гэлээ.