Хойд Солонгос, Пунгерн дэх цөмийн туршилтын талбайг идэвхгүй болгох ажиллагааг сурвалжлах боломжийг олгох визний эрхийг гадаадын сурвалжлагч бүрээс 10.000 доллар төлөхийг шаардсан талаар The Korea Times мэдээллээ.
Туршилтын талбайг идэвхгүй болгох ёслолын ажиллагаа тавдугаар сарын 23-аас 25-д болох ёстой юм. Идэвхгүй болгох ажиллагааг сурвалжлуулахаар АНУ, Хятад,Орос,Их Британи болон Өмнөд Солонгосын сурвалжлагчдыг дуудсан байна. Өмнөд Солонгосын хувьд визийн хураамжаас чөлөөлөгдөнө, гэвч нөхцөл байдлыг мэдэх хүмүүс тэдэнд ч гэсэн дүрэм өөрчлөгдөж болзошгүй гэж Lenta дамжууллаа.
Хойд Солонгосын удирдлага ХМХ-ийн төлөөлөгчидийг орон нутгийн цагаар тавдугаар сарын 22-ны өглөө 11-н цагт Бээжин дахь ЭСЯ-д цугларахыг шаардсан. Визийн хураамж төлсөн сурвалжлагч нар шууд Хойд Солонгосын Вонсан хотруу тусгай нислэгээр хүрч тэндээсээ автобусаар туршилтын талбайд очино.
Хойд Солонгосын тал тавдугаар сарын 15-д пунгери цөмийн туршилтын талбайг идэвхгүй болгох ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ ажиллагааг БНАСАУ болон Өмнөд Солонгосын тэргүүнүүд Ким Чин Ин болон мун Жэ Ин нарын анхны түүхэн уулзалын дараа Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох тал руу гаргасан шийдвэр байлаа.
Ц.Пүрэвдорж