Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /ТББ/ нь улсын сургуулийн 10, 11-р ангид (2017, 2018 онд тус тус төгсөх) онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тухайн сургуулийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.
Хөтөлбөрт тэнцсэн сурагчид манай боловсролын зөвлөх ажилтнуудтай ажиллан АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL iBT, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх зэрэг сургалтанд хамрагдаж, тэтгэлэг хүсэх маягт хэрхэн бөглөх талаар тогтмол сургалт, зөвлөгөө авч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн сурагчдад виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд сурагчид манай мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд сурагчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн сурагчийн ТОEFL iBT, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. USAP хөтөлбөрт олон орны чадварлаг сурагчидтай өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул сурагчид бэлтгэл хугацаанд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.
Тавигдах шаардлага:
• 12 жилийн сургалттай улсын сургуулийн 10, 11-р ангийн сурагч байх
• Сайнаас доошгүй дүнтэй байх (B /80/-с дээш голч дүнтэй байх)
• Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL iBT 90-с доошгүй оноо авах чадвартай байх/
• АНУ-ын сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байх
• Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх
• Орон нутгаас шалгарсан тохиолдолд сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх
Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна/
ü Өргөдлийн маягт /татаж авах/
ü Дүнгийн хуулбар /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/:
o 10-р ангийн сурагчид дараах материал бүрдүүлнэ:
§ 9-р ангийн суурь боловсролын гэрчилгээ
§ 10-р ангийн 1-р улирлын дүн
o 11-р ангийн сурагчид дараах материал бүрдүүлнэ:
§ 9-р ангийн суурь боловсролын гэрчилгээ
§ 10-р ангийн жилийн эцсийн дүн
§ 11-р ангийн 1-р улирлын дүн
ü Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
ü Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно/
ü Гэр бүлийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: БЗМТ дээр 2016 оны 3-р сарын 4-ний 17.00 цаг хүртэл
Хөтөлбөрийн тухай танилцуулга мэдээллийг Пүрэв гараг бүрийн 17.00 цагаас
БЗМТөв дээр болох лекцэнд ирж авна уу.
Өргөдөл хүлээж авах хаяг:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар
Утас: 976-11-319016
Факс: 976-11-326941
E-mail: info@earcmn.org