болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Эзэн Богд
Чингис хааны дүрийг сэтгэлд хүртэл амилуулсан хэмээн жүжигчин Б.Баасанжавд Төрийн соёрхол олгохоор болсон тухайгаа хэлсэн юм.
Борталын Цахар гаралтай жүжигчин Б.Баасанжавын хувьд \”Аравт” киноны
гол дүрийг бүтээж, нээлтийг нь Монголд хийж \”Алтангадас” одонгоор
энгэрээ мялаалгаж байсан бөгөөд тэрбээр Ар Монголд ээлтэй элэгтэй ахан
дүүс гэдгээ харуулж, Монголын жүжигчидтэй хамтран ажиллах дуртай байдаг
гэдгээ ч тухайн үедээ илэрхийлж байсан. Түүнчлэн \”Чингис хаан” киноны
гол дүр буюу Эзэн Чингис хааны дүрийг олны сэтгэлд хүртэл бүтээж чадсан
төдийгүй, Монголын гэх тодотголтой, кинонд түүхэн дүр бүтээх авьяас
чадвар, мэргэжил байгаа гэдгээ батлан харуулсан амжилтыг нь Монголын төр
соёрхож, Төрийн соёрхол хүртээхээр болов.
Алдарт Б.Баасанжав жүжигчний хувьд Монгол тулгатны 100 эрхэм
нэвтрүүлэгт оролцсон бөгөөд Монголын түүхийн соёлын талаар \”Монголын өв
ёс үнэхээр баялаг. Цаашид Монгол Улсын кино уран бүтээлчидтэй хамтарч
ажиллана. Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллахдаа сайхан үг яриа
сурч авлаа. Монгол ёсыг сурч, монгол зан байдлыг ч мэдэж авлаа. Их
сайхан байна” гэж ярьжээ.