Он гарсаар ам.долларын ханш үргэлжлэн өссөөр байна. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг арилжааны банкууд 2025 төгрөгөөр зарж байгаа бол \”Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2023 төгрөг байна.
Ам.долларын ханш энэ оны сүүлээр буух болов уу гэсэн хүлээлт байгаа ч он гарахад ингэж таамаглаж байсан талаар болж 2025 төгрөг болж чангарлаа. Юутай ч, улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцон суулгажээ.
Долларын ханш ингэж өсөх болсон шалтгааныг эдийн засагчид гадаад зах зээлд эрдэс баялгийн үнэ буурсан, нүүрсний орлого эрс багассан, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэнтэй холбон тайлбарлаж байна.