Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжит бус хуралдаанд ирвэл зохих төлөөлөгчдийн 18 нь буюу 54.5 хувийн ирцтэй болж, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн албан шаардлагын тухай асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд хуралдаанаас төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар дүүргийн Засаг дарга Х.Болормааг бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.