Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 4. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.