Энэтхэг улсад олон нийтийн сүлжээгээр дасгал хөдөлгөөн хийх чэлленж идэвхтэй өрнөж эхэлжээ. Тус улсын Спортын сайд Ражявардхан Ратхор анх дасгал хийж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьж, #fitnesschallenge фитнесс чэлленжийг эхлүүлсэн байна.
Post pictures and videos of how you keep yourself fit and send a #FitnessChallenge to your friends on social media. Here’s my video 😀and I challenge @iHrithik, @imVkohli & @NSaina to join in🥊 pic.twitter.com/pYhRY1lNEm
— Rajyavardhan Rathore (@Ra_THORe) May 22, 2018
Тус улсын крикетийн ахмад Вират Кохли өөрийн биеэр бичлэг хийж, ерөнхий сайд Нарендра Мондиг чэлленжид дуудсан аж. Ноён Ратхорын жиргээг 9,000 хүн хуваалцаж, олон мянган хүн хариу үйлдэл үзүүлжээ. Тэдний дотор өөрийн хийх дуртай өвдөгний дасгалынхаа дүрс бичлэгийг хуваалцсан Вират Кохли ч багтаж байгаа юм.
Ерөнхий сайд Моди уг чэлленжийг зөвшөөрч, тун удахгүй дасгал хийж буй дүрс бичлэгээ хуваалцана хэмээн жиргэжээ. Мөн Энэтхэгийн засгийн газрын хэд хэдэн сайд чэлленжид нэгдсэнээ мэдэгдэж, дасгал хийсэн байна. Дараа нь ноён Моди иогийн дасгал хийж байгаа бичлэгээ өөрийн олон нийтийн сүлжээний хаягууддаа тавьжээ.
Fabulous campaign by Sports Minister @Ra_THORe on #HumFitTohIndiaFit I accept #FitnessChallenge of @jayantsinha🙏 Here’s my video & I challenge
SMART CM @PemaKhanduBJP
SUPERSTAR ACTOR @BeingSalmanKhan
SUPERFIT ACTOR @saumyatandon pic.twitter.com/QnWpBpYCl9— Kiren Rijiju (@KirenRijiju) May 23, 2018
Одоогоор олны танил хүмүүсээс Дотоод хэргийн сайд Кирен Рижижу, Төмөр замын сайд Пиюш Гояал, эмэгтэйчүүдийн крикетийн багийн ахмад Митхали Раж, бадминтоны тамирчин Пи Ви Синдху, Болливудын жүжигчин Хритхик Рошан нар уг чэлленжид нэгдээд байна.
Б.Болормаа