Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хувьсгал гэдгийг би ойлгохгүй байна. Ардчилал хэмээгч бол ардыг чилээгч алагч болж байна. Ардчиллын 1990 он гэдэг бол ардчилал биш үймээн байсан. Амьдралын орчин дээшлэхийг үймээн самуун дампуурал гэнэ.Өнөөдрийн амьдралын өртөг, тухайн үеийн өртөгтэй жинлэвэл дэндүү өөр. С.Жавхлан өнөөдөр монголчуудтай нийлж, та бүхнийг шоолж байна. Та бүхний булхай булчингаар чинь гарна. Өлсөөд сууж байгаа багш, эмч нараа хараач. Ийм хувьсгал байдаг юм уу. Би дараагийн хурал дээр оффшортнуудын нэрийг зарлана гэдгээ хэлье” гэв.