Германы хамгийн том зээлдүүлэгч Дойче банк ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор долоон мянган ажлын байрыг цомхотгохоор болжээ. Банкны зүгээс олон улсын хэмжээн дэх салбарууддаа ажиллаж буй нийт 97,000 ажилтны тоог цөөлж, 90,000 болгохоор төлөвлөсөн байна.
Дойче банкны хувьцааны борлуулалт, худалдааны бизнес дөрөвний нэгээр буурсан нь ийнхүү цомхотгол хийхэд хүргэжээ. Зөвхөн Их Британид л гэхэд 8,500 ажилтантай тус банкны цомхотголд аль улс орнууд дахь салбар хамрагдах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Мөн Европт 66,000, Германд 42,000, Азид 21,000, Хойд Америкт 10,000 ажилтантай юм байна.
Б.Болормаа