Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг Монголчууд “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг. Энэ удаад зургадугаар сарын 1-ний өдөр баасан гарагт тохиож байгаа учир энэ өдөр бүх нийтээр амрах юм. Ингэснээр ирэх долоо хоногт ажлын нэг өдөр амралтын өдөр болж, нийт гурван өдөр дараалан амрахаар байна.
“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэдэг нь улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж хуулинд заасан байдаг.