Британи-Австралийн
хувь нийлүүлсэн групп \”Рио-Тинто” 2015 онд Монгол Улсад 866 сая ам.долларын
алдагдалтай ажилласан хэмээн өнгөрөгч пүрэв гаригт \”Ассошейтэд Пресс” агентлагт
мэдээлжээ. Монгол Улсаас нүүрс, төмрийн
хүдэр олборлож түүнийгээ гадаад зах зээл дээр борлуулдаг энэхүү компани дэлхий
нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас үүдэж нүүрс, төмрийн хүдрийн үнэ
буурснаас ийнхүү 866 сая ам.долларын алдагдалтай ажилласан гэнэ.
Гэсэн ч \”Рио
Тинто” Оюу Толгойн зэсийн ордыг ашиглахаар газар шорооны ажлаа хийсээр байна. Казахстан,
Узбекистанд зэсийн орд эзэмшдэг \”Рио Тинто” Оюу Толгойн зэсийн ордоос ашиг олно
хэмээн тооцоолж байна. Ямартай ч, \”Рио
Тинто” компанийн нийт орлого өнгөрөгч 2015 онд 47.5 тэрбумаас 34.8 тэрбум
ам.доллар болтлоо буурчээ. Ингэж 12.7 тэрбум ам.доллараас буурсны 1 тэрбум
орчим буюу 866 саяыг нь Монголоос алдсан аж.
2014 онд \”Рио Тинто” компани
нийтдээ 47.6 тэрбум ам.долларын орлого олсноос 6.5 тэрбум ам.доллар нь цэвэр
ашиг байсан гэнэ. Харин өнгөрөгч онд алдагдалтай ажилласан \”Рио Тинто” энэ жил
хөрөнгө оруулалтаа 4 тэрбум ам.доллараар, ирэх жил 5 тэрбум ам.доллараар
бууруулж хөрөнгө оруулалтаа 3 тэрбум ам.доллар хүртэл бууруулахаар төлөвлөжээ. Товчхондоо
ирэх онуудад \”Рио Тинто”-гоос Оюу Толгойд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ
эрс буурах нь.