Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Эргүнэ-Хун хэмээх газар бодитоор оршиж байсан бөгөөд өдгөө Монголоос холгүй Тувагийн нутагт байдаг аж. Эргүнэ-Хунгийн домог хэмээн Монгол болон Турк /Түрэг/-ийн ард түмний дунд ихээхэняригддаг энэхүү домгийг Туркууд манай домог хэмээх нь олонтаа агаад энэ газрыг олон улсын судлаачдын хамтаар удаан хугацааны судалгааны дараа одоогийн Тувагийн нутгаас олсноо мэдээлсэн юм.
Ямартай ч, Эргүнэ-Хун /Ergene Kon/ хэмээх эргэн тойрон нэвтрэхийн аргагүй эгц цавчим өндөр хад бүхий ганцхан \”нууц орц\”-той энэхүү газар нь Монгол Улсын өнөөгийн хилээс тун холгүй Тувагийн нутагт байна. Тэгэхээр домогт өгүүлснээр баруун болон өмнө зүгийн олон овог аймгууд нэгдэн Монголчуудыг бут цохиход, цөөн хэд нь хойд зүг рүү зугтаж \”Эргүнэ-Хун\”-д нуугдаж, олон жилийн дараа хүчтэй болоод тэндээсээ эргэн гарсан байж болох юм. Ийм Монгол кино ч байдаг. Хэрвээ энэ үнэн бол \”Эргүнэ-Хун\” Монголчуудын хувьд ариун басхүү авралын газар нь буй заа.
Төгс