• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

    Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

    Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

    “Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    “Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

  • Улс төр
    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

    Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

No Result
View All Result

О.Баасанхүү: АН, МАН хандив авдаг системээсээ татгалзахыг хүсэхгүй байна

by
2016-02-16 09:41
in Үндэстэн
0
SHARETWEET
 
\"\"

Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд намрын ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилтийг яаж нарийн зохицуулахаар тусгасан талаар түүнтэй ярилцлаа.
 
-Өргөн барьсан хуулийн төслийн гол үзэл баримтлалыг товчхон танилцуулахгүй юу. Энэ хуулийг зайлшгүй батлах ямар шалтгаан байна?

-Бид улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. 25 жил сонгууль хийхдээ бусдын хандив гэсэн нэрээр явж ирсэн. Хэн ч хүнд зүгээр мөнгө өгөхгүй. Бусдын юм авсан хүний гар зөөлөн, бусдын юм идсэн хүний ам зөөлөн гэгчээр хандив гэсэн нэрээр мөнгө өгсөн хүмүүстээ эргээд хариу барих болдог.
 
Өнөөдөр төрийн байгууллагууд яах аргагүй бизнес эрхлэгчид, мөнгөтэй хүмүүсийн эрхшээлд орсон байна.  Улс төрийн нам гэдэг төрийг барих тэр дундаа бодлогоор уралдах, бодлогоо цааш хэрэгжүүлээд улс орноо хөгжүүлэх гол зорилго, чиглэлтэй байдаг. Гэтэл өнөөдөр иргэдийн намд итгэх итгэл суларсан. Үүний цаад утга бол нам бодлогоо хэрэгжүүлье гэхээр намд хандив өгсөн хүмүүсийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа гэж тайлбарлаж болно.
 
Ингэхдээ ихэвчлэн бүлэглэлүүдэд таарсан, нийтэд үйлчлэх биш зөвхөн хэсэг бүлэг хүмүүст нийцсэн хууль батлах асуудлууд гардаг. Тиймээс үүнийг шийдэх зайлшгүй шаардлагатай. Бид олон улсын туршлага, гадны орнуудын хандлагыг харж байна. Ард иргээдээсээ хандив авах нь огт буруу зүйл биш. Гэхдээ өнөөдөр хангалттай зардлыг нөхөж чадаж байна уу гэдэгт гол асуудал бий. Өөрөөр хэлбэл, одоогийн Улс төрийн намын тухай хуулиар аж ахуй нэгж 10 сая, хувь хүн нэг сая төгрөг авна гэж байгаа.
 
Гэтэл тэр мөнгө нь гарч байгаа бодит зардалд хүрэх үү. Нам сум, баг, хороо, дүүрэг, нийслэл зэрэгт салбар нэгжээ байгуулаад явахад маш хүндрэлтэй байдаг. Салбар нэгж нь намын бодлогыг ард түмэнд ойлгуулах зорилготой ажиллаж байгаа шүү дээ. Энэ мэт олон чухал шалтгааны улмаас намын санхүүжилтийн асуудлыг нарийн тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.
 
-Намрын чуулганаар Сонгуулийн хуулийг баталлаа. Энэ хуультай залгуулаад Улс төрийн намын тухай хуулийг ба­тал­сан бол намын хандив, санхүүжилтийн асуудлыг илүү холоор харж, зохи­цуу­ла­хад дөхөмтэй гэдгийг хуульч гишүүд хэлж байгаа. Таны өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт баг­таагүй байсан?

-Сонгуулийн өмнө энэ хуулийг батлах ёстой. Энэ хуулийн төслийг мэргэжлийн хуульчдаар нарийн нягтлуулж байж УИХ дахь \”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өргөн барьсан. Тэрнээс ганц миний санаа биш юм. Бид хуулийн төслөө  АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэхээр ороход \”Танай наад хууль чинь мөнгөний л хууль юм байна лээ. Одоо тө­сөв батлагдчихсан. Тиймээс одоо энэ хуулийн төслийг батлах боломжгүй” гэж хэлсэн. Гэтэл Г.Шийлэгдамбын  асуудлаас үүдээд нийгэмд хоёр асуудал үүссэн.  Г.Шийлэгдамба үр хүүхэддээ эсвэл гэр орондоо зарцуулах гэж биш харин намын хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд ерөнхий нарийн бичгийн даргын үүргээ биелүүлж  бусдаас тодорхой хэмжээний мөнгө авсан.
 
Түүнийгээ намдаа хандивласан тухай олон нийтэд мэдээлсэн. Үүнийг олон нийт цочирдож хүлээж авсан гэж ойлгож байгаа. Олон нийт ер нь намууд ийм байдаг юм уу эсвэл ганцхан МАХН ийм юм уу гэж цочирдож хүлээж авсан. Ганцхан МАХН-д байгаа юм биш. Энэ бол нийт улс төрийн намын зовлон. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас бид  хуулийн төслөө нийгмийн шаардлага юм шүү гэж өргөн барьсан. Харамсалтай нь ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй.
 
Ээлжит бус чуулганаар ороогүй болохоор ээлжит чуулга­наар орж хэлэлцээд, бат­лаад хэрэгжтэл нэлээд цаг орно. Бараг бүтэхгүй талдаа харагдаж байгаа. Товчхондоо, дахиад хуучин жишгээр явна гэсэн үг. Хоёр том нам болох АН, МАН хандив авдаг системээсээ  татгалзахыг хүсэхгүй байна. Үүний цаад  зорилго нь эргээд тэр бүлэглэлүүдээсээ гарч чадахгүй байна гэж харж байгаа.
 
-Намуудад улсын төс­вөөс тодорхой хэмжээний сан­хүү­жилт, дэмжлэг өгч байгаа. Үүнийг яаж илүү боловсронгуй болгох вэ?

-Өөр арга байхгүй. Парламентад суудалтай гэдэг шалтгаан бол ард түмэн сонголтоо хийж байгаа гэдэг утгаараа юм. Төр түшилцэх хүмүүсийг ард түмэн өөрсдөө сонгож байна. Төрийн үйл ажиллагааг явуулахын тулд төрийн мөнгөөр явуулна. Энэ хуулийн төсөлд намд тодорхой санал өгсөн тоогоор нь төрөөс мөнгөн урамшуулал өгдөг. Тэгвэл үүнийг урамшуулал биш санхүүжилт байдлаар дэмжье гэж байгаа юм.
 
Ер нь бид процессыг хуульчилж байгаа мөртлөө бодит байдлаас дөлөөд, зугтаад байх хэрэггүй. Өгч сурсан улс орон ийм асуудлыг яг таг шийдээд явдаг. Манайх шиг цөөхөн хүн амтай, нөхцөл байдал нь иймэрхүү байгаа тохиолдод намын санхүүжилтийг төрөөс тодорхой дэмжихээс өөр гарц байхгүй. Ингэхгүй бол дахиад нөгөө хэсэг бүлэг хүмүүст баригдана. Эхний ээлжинд энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд явахгүй бол 25 жил үргэлжилж буй нөгөө бүдүүлэг систем рүүгээ орно.
 
Ард түмнийхээ төлөө ажиллах гээд бадар барина гэдэг шиг гуйлга гуйж явна. Цөөхөн хүн үүнийг ил тод ярина. Харин нууц ноётнууд бүлэглэлүүддээ янз бүрийн авлигаль маягаар төрийн албан тушаал, лицензийг зарна. Хуулийг зөвхөн тэр бүлэглэлд зориулж батална гэдэг амлалт өгнө. Тиймээс энэ хуулийн төслийг хурдан шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.
 
-Манайд улс төрийн намууд хандив өгсөн томоо­хон компани, хэсэг хүмүүсийн хараат болж, тэдэнд хэрэгтэй хуулиудыг баталж байгааг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг ч үүнийг арилгахад дорвитой алхам хийж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Та бүхний санаачилсан хуулийн төслөөр энэ асуудлыг яаж зохицуулахаар тусгасан бол?

-Хуулийн төсөлд улс төрийн намуудыг парламентад суудалтай, суудалгүй гэж хоёр хуваа­хаар тусгасан. Парла­ментад суудалтай нам гэдэг нь ард түмэн тухайн намын гишүүнээр төрийн бодлогыг хэрэгжүүлье гэж хүсэлт тавьж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож болно.
 
Ард түмэн өөрсдөө сонголтоо хийж байгаа. Ингэснээр тухайн намын гишүүдийг цаашид ажиллах зөв­шөөрөл өгч байна гэсэн үг. Тэгэхээр төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс тодорхой хэмжээний санхүүжилтийг тэр зөвшөөрсөн саналын тоогоор нь хэрэгжүүлье гэсэн санаа юм. Одоо намууд авсан саналын тоогоороо жилд нэг удаа мөнгө авдаг. Энэ нь ерөнхийдөө намын санхүүжилт гэхээсээ илүү урамшуулал хэлбэрийн зохицуулалт явж байна. Тухайн намыг урамшуулж байна гэсэн шг.
 
Харин хуулийн төсөлд энэ мөнгийг хэр хэмжээтэй байх ёстой, ямар учраас энэ мөнгийг авч байгаа юм. Цаашлаад УИХ-д бүлэгтэй бол хэр хэмжээтэй байх, Засгийн газрыг бүрдүүлж байгаа бол ямар хэмжээтэй мөнгө авах ёстой юм. Авсан мөнгөө эргээд хэрхэн тайлагнаж, ард түмэнд ил тод тайлагнах, эргээд энэ мөнгөнийхөө төлбөр болгож ард түмэнд юу хийж өгөх ёстой зэргийг нарийн зааж, зохицуулж өгсөн. Учир нь 25 жил болсон ч улс төрийн намууд тэр бүр тогтвортой, төлөвшиж чадахгүй байна. Тогтвортой төлөвшиж чадахгүй байгаа ийм үед өнөөдөр бидэнд хоёр сонголт үлдэж байгаа.
 
-Ямар хоёр сонголт үлдсэн гэж?

-Нэгдүгээрт, ард түмэн гэсэн нэрээр бизнес эрхлэгчид буюу мөнгөтэй хүмүүсээс хуульд заагүй аргаар хандив нэрээр мөнгө нууцаар авах. Дээр дурдсанчлан нөгөө нэг сая, 10 саяас илүү авна. Энэ хууль бус шүү дээ. Дээрээс нь үүнийг харсан ч хараагүй юм шиг яв гэсэн үг. Нөгөө талаас нам тодорхой хэмжээний мөнгө төрийн санхүүжилтээр авна. Гэхдээ эргээд тайлангаа тавьдаг байх хоёр дахь сонголт бий.
 
Хэрэв санхүүжилт өгсөөр байтал хажуунаас нь өөр хандив авбал түүнийг нь хатуу хориглоно гэж байгаа. Өнөөдөр Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль үйлчилж байгаа. Миний бие мөн Нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн хандив гэсэн заалт дээр улс төрийн намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ямар тохиолдолд хандив авах, авахгүйг нарийн зааж өгөх ёстой гэж үзсэн.
 
Парламентад суудалтай улс төрийн намын дарга гэдэг бол намаараа дамжуулаад төрийн бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа хүмүүс. Тэд төрийн бодлогыг хамт барилцаж байна. Тиймээс үүнийг нарийн зохицуулах ёстой. Нэг ёсондоо энэ бүх асуудал цогцоороо байж энэ системийг өөрчлөх юм. Зөвхөн санхүүгийн асуудлыг шийдэх нь өнөөдөр бидний зорилго биш. Тогтолцоог өөрчлөх ёстой. Мэдээж аливаа нам өөрийн гэсэн зорилготой, гишүүнтэй, тодорхой бүтэц байхаас гаднаас хамгийн гол нь санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэхийг зохи­цуулж өгөх зайлшгүй шаард­лагатай. Тэрнээс нэг сая, 10 сая гэсэн хоёрхон тоо заачихаад байж болохгүй.
 
Хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэдэг шиг том нам хууль зөрчиж болдог, жижиг нам хууль зөрчиж болохгүй гэсэн маягаар байж болохгүй. Хууль хүн бүрт, нам болгонд тэгш үйлчлэх ёстой гэсэн байдлаар энэ хуулийн төслийг боловс­руулж, оруулсан. Тэгэхээр хуулийн төслийг хурдан хэлэлцээсэй гэж хүсэж байна. Хэлэлцэхгүй бол энэ 25 жилийн гажуудал байсаар байх болно.
 
-Сонгуулийн тухай хуульд намын санхүүжилт, хандив зэргийг хэр сайн тусгаж өгсөн юм бол. Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах нь дээрх хуультай хэр сайн уялдаж чадах бол?

-Хуучин УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэж байсныг сая нэгтгэж ганцхан Сонгуулийн хууль гэж баталсан. Сонгуулийн хуулийг батлахдаа санхүүжилтийн асуудлыг зохицуулж өгөөгүй. Яаж сонгогдох вэ гэдгийг шийдэж өгсөн болохоос сонгогдохын тулд хэдий хэмжээний мөнгө гарах, түүнийг хэрхэн олох тухай асуудлыг тусгаагүй. Ердийн сонгогчийн хувьд миний гаргасан зарчмын асуудлыг шийдэх ёстой байсан. Тухайлбал, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгч, болоод УИХ-д нэр дэвшиж байгаа бол хэдэн төгрөг авах дээд хязгаарыг нь тогтоох саналыг тухайн үед гаргаж байсан. Нөгөө талаас хандив өгч байгаа хүний орлого тодорхой байх ёстой. Тухайн иргэн хуулийн дагуу татвараа төлж, хэр хэмжээний ашиг олсон.
 
Түүнээсээ хэн нэгэн улстөрчид ямар хэмжээтэй хандив өгч буйгаа ил тодоор зарлаад өгөх ёстой. Гэтэл өнөөдөр манайд хаанаас, хэнээс хандив авч байгаа нь тодорхойгүй байдаг. УИХ-ын бараг бүх гишүүн цалингаараа амьдардаг гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ жийп машин унаж, сонгуульд нэр дэвшээд, бусдаас илүү зардал гаргаж байхад ард түмэн улстөрчид авлигачид гэж хардахгүй яах юм. Үүнийг нь шалгахаар тодорхой хандивлагч, дэмжигч, тодорхой компани байгаад байдаг. Тэр нь ард түмний өмнө хэзээ ч ил гардаггүй. Товчхондоо, энэ бүхнийг өөрчилсөн тохиолдолд тогтолцоо өөр болох юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль гэдэг шиг суурь хууль маань батлагдсан.
 
Тэр нь Сонгуулийн тухай хууль. Одоо улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг холбоод өгвөл энэ бүтэн хууль болно. Тэгэхгүй бол нөгөө хуучин уламжлалаараа аясаар яваад болно гэж үзвэл энэ систем эргээд авлигыг зогсоож чадахгүй. Авлигатай тэмцье гэвэл хүнтэй тэмцэх биш тогтолцоотойгоо тэмцэх хэрэгтэй. Тогтолцоогоо зөв болгочихоод хүнээс шударга ёсыг нэх. Тогтолцоо нь шударга бус байгаа тохиолдолд хүнээс шударга ёс нэхнэ гэдэг нь өөрөө шударга бус.
 
Төрийн түшээ хүний хувьд тогтолцоог бүрдүүлэхийн төлөө явж байна. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд эсвэл АН-ын хувийн асуудал биш. Монгол төрийн асуудал гэдгээрээ энэ хуулийн төслийг авч хэлэлцээд, сайныг нь аваад хэрэггүй санааг нь хаяад тал талаасаа хамтраад явах ёстой. Энэ асуудлыг 25 жил яриагүй. Тиймээс одоо намын санхүүжилтийн асуудлыг тодорхой шийдэх ёстой.
 
Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин

ShareTweet

Related Posts

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ
Кино театр

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

2026-10-05 17:46
Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ
Нийгэм

2026-10-05 15:37
Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална
Онцлох мэдээ

Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

2026-10-05 15:26
}

Шинэ мэдээ

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

“Нийгмийн дайсан” УСК Казакстан улсын 51 кино театраар албан ёсоор нээлтээ хийлээ

by undesten
2026-10-05 17:46
0

Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

Ц.Идэрбат: Нууцаар мал оруулж ирж зардаг том толгойтой нөхдийг илрүүлнэ

by undesten
2026-10-05 15:37
0

Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

by undesten
2026-10-05 15:26
0

Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

Э.Тамир: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон ч 2027 оны төсөвт хуучнаар нь тооцсон хэвээр байна

by undesten
2026-10-05 15:19
0

Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

Ажил олгогчоос төлөх НДШ-ийн хэмжээг 0.2 хувиар бууруулж, 12.3 хувь болгожээ

by undesten
2026-10-05 15:12
0

Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

Дүүжин тээврийн туршилтын үеэр цахилгаан тасрах, олон кабиныг зэрэг ажиллуулах зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэж, системийг шалгана

by undesten
2026-10-05 15:05
0

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ

by undesten
2026-10-05 14:40
0

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

by undesten
2026-10-05 12:45
0

Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

by undesten
2026-10-05 12:10
0

Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

by undesten
2026-10-04 11:46
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай