Оросын алдарт дуучин Филипп Киркоров Нижегород мужид аялан тоглолт хийж явах үеэрээ 11 мянган доллараар үнэлэгдэх хувцас, эд зүйлээ хулгайд алджээ. Гэмт этгээдүүд түүний машины хаалгыг эвдэж тоглолтондоо хэрэглэдэг үнэтэй хувцас, эдлэл хэрэглэлийг нь аваад арилсан байна. Алдагдсан эд зүйлийн дотор цор ганц хувиар хийгдсэн, чамин тансаг чимэглэл бүхий өндөр үнэтэй хослолууд ч байсан гэнэ. Харин дуучин эд зүйлдээ санаа зовнихгүй байгаагаа Instagram хуудсаараа дамжуулан илэрхийлсэн бөгөөд тэрээр “ Сайн байна уу хулгайч нараа. Хэн ч юу ч миний сэтгэл санааг гундааж чадахгүй. Тэр тусмаа хулгайчид та нар” хэмээн бичжээ.