Сангийн яамнаас иргэдэд зориулан “иргэдийн төсөв” товхимолыг гаргасан талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. энэ товхимлыг иргэдэд тарааснаар улсын төсвийн зарцуулалт, бүрдүүлэлт болон бусад мэдээллийг эндээс авах боломжтой болох аж. Энэ товхимол нь үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд эдийн засаг, санхүү төсвийн талаарх үндсэн ойлголтыг монгол улсын 2018 оны төсвийн мэдээллээр жишээ болгон “инфографик” буюу “зурган мэдээлэл” хэлбэрээр энгийн ойлгомжтой байдлаар хүргэх юм байна. Мөн тус номонд гарсан мэдээллийг сангийн яамны албан ёсны хаягнаас авах боломжтой аж. Уг товхимлыг жил бүр хэвлэн иргэдэд тараах юм байна. товхимолыг гаргах нийт зардлыг улсын төсвөөс гаргах юм байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “өнөөдрийн хэвлэлийн бага хурлын зорилго нь “Иргэдийн төсөв-2018″ номыг танилцуулах юм. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихдаа иргэдийн оролцоог бүрэн хангах боломж бүрдэж байна.
УИХ-аар төсөв батлагдаад баахан тоо яригддаг. Тэгвэл Иргэдийн төсөв номонд улсын төсвийг юунд зарцуулж байгаа талаар энгийн, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэлийг багтаасан.Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгч, 100 гаруй улсаас 46-д жагсаад явж байна. Цаашдаа төсвийг оновчтой зарцуулахад яах аргагүй ард иргэдийн оролцоо их чухал байгаа” гэв.